7. VLOG7 ❣| Friendship Test😁 | EXO👑

1K 210 50
                                    

KAIBIN TV uploaded: VLOG7 ❣| Friendship Test😁 | EXO👑

КайБинь: сайн байцгаана уу? өглөө, өдөр, орой, шөнийн мэнд

Жунин: өнөөдөр маш онцгой нэг зүйлийг туршиж үзэхээр бид хоёр бэлэн болсон байна аа [хэмээн өндөр дуугаар их л сүртэй хэллээ]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жунин: өнөөдөр маш онцгой нэг зүйлийг туршиж үзэхээр бид хоёр бэлэн болсон байна аа [хэмээн өндөр дуугаар их л сүртэй хэллээ]

Инбинь инээмсэглэн: энэ зүйл маань та хэдэд бас их таалагдах байх. Чухам яадаг сэдвээр хийх гээд байна вэ? гэвэл эрчүүдийн нөхөрлөл болон бүсгүйчүүдийн нөхөрлөлд нэг ялгаатай зүйл байдаг гэнэ ээ. Тэр нь гадуур хоносон, хэрэг тарьсан тохиолдолд эрчүүд цаад учрыг нь мэдээгүй байсан ч юу ч гэж хамаагүй худлаа хэлж найзыгаа хамгаалдаг гэнэ. Харин бүсгүйчүүд шууд үнэнийг нь хэлчихдэг найзын хувьд жоохон муухай хүмүүс юм байхаа. Тэгээд бид хоёр үүнийг үнэн байна уу худлаа байна уу шалгах гээд бие биеийнхээ найзаар тоглох гэж байна.

Жунин: Инбиний хийсэн PRANK шиг нөхөрлөлийн тест маань ч бас хоёр хэсэг болж орох байх шүү.

Инбинь: яг одоо буюу бичлэг маань олон нийтэд цацагдахаас өмнө бид хоёр хэн хэнийхээ найзуудаар тоглоно. Харин бичлэгийн хувьд хоёр хуваагдаж орох байх. Эхний хэсгийн хохирогчид буюу ЕХО-н гишүүд маань бид хоёрын бэлдсэн сорилыг хэрхэн давахыг харцгаая.

Жунин: Инбиний хийсэн prank-с хойш бид хоёр үүнийг төлөвлөсөн юм. Гэхдээ яагаад хийхгүй удсан бэ гэвэл манай хамтлагийн залуус тусдаа байгаа цагийг олох хэрэгтэй байсан. Хүн бүрийг шалгаж үзэхийн тулд бүх гишүүдийг тусдаа байгаа үед нь хийх хэрэгтэй болсон л доо. Яг одоо буюу ойрын хэд хоног манай хэд бүгд өөр өөрийн гэртээ тусдаа байгаа. Тодруулах юм бол Кёнсүү ах, Минсок ах хоёр цэрэгт, Ишин ах Хятадад, Бэкхён, Жүнмён,Жундэ ах нар гэр гэртээ байгаа. Учир нь ихэнх нь соло үйл ажиллагаатай байгаа болохоор. Харин Чанёол ах Сэүн хоёр хамт байгаа. Саяхан иргэн ирэлтээ хийсэн болохоор тэр хоёр дормдоо байгаа гэсэн үг. Ерөнхийдөө иймэрхүү байдалтайгаар бүх гишүүд тусдаа байгаа. Тиймээс бидний сорил амжилттай болно гэж бодож байна.

❣️ 🎞 KAIBIN VLOG 📸 ❣️Where stories live. Discover now