6. VLOG6❣️| PARIS💋|Fashion week📸| Gucci💎|

1.1K 175 14
                                    

KAIBIN TV uploaded: VLOG6❣️| PARIS💋|Fashion week📸| Gucci💎|

КайБинь: сайн уу? өглөө, өдөр, оройн бас шөнийн мэнд

Инбинь:  Бидний 6 дахь влогт тавтай морил, хайраа хаана байгаагаа үзэгчид дээ  хэлэхгүй юм уу? [гэсээр Жунин руу харан инээмсэглэхэд]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инбинь: Бидний 6 дахь влогт тавтай морил, хайраа хаана байгаагаа үзэгчид дээ хэлэхгүй юм уу? [гэсээр Жунин руу харан инээмсэглэхэд]

Жунин: Бид Парист байна. Дөнгөж саяхан буюу хагас цагийн өмнө буудалдаа ирээд байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Парисын загварын долоо хоног үүдээ нээсэн байгаа. Маргааш бид хоёр Gucci-н шоунд оролцоно. Мөн орой нь үдэшлэгтэй.

Инбинь: тийм шүү, энэ удаад үнэхээр догдолж байна. Өмнө нь зөвхөн Жуниныг явуулдаг байсан бол энэ удаад бид хоёр хамт оролцох гэж байгаа болохоор их догдолж байна.

Жунин: Олон хүмүүс биднийг хамт ирэхийг мэдэж байгаа болохоор хүлээлттэй байгаа байх. Үнэндээ хайр нь ч бас догдолж байна. Бидний хамтдаа оролцож байгаа анхны үйл ажиллагаа юм байна [гэсээр Инбинь рүү ширтэнэ]

Инбинь: Тийм шүү, Жунин бид хоёр гэрлэснээсээ хойш хамтдаа орж байгаа анхны үйл ажиллагаа. Бидний хэн хэнийх нь ажлын хуваарьт орсон зүйл гэх үү дээ.

Жунин: маргаашийн шоу ямар болно гэж бодож байна?

Инбинь инээмсэглэн: мэдээж гайхалтай болох байхаа, Gucci шүү дээ

Жунин Инбиний духан дээр үнсээд: одоо бид унтаж амраад маргааш үйл ажиллагаандаа орно. Бүгдээрээ сайхан амраарай

Инбинь: сайхан амраарай

==============================

Sub: маргааш өглөө нь. . . 06:34 минут

Харанхуй дэлгэц асахад Жунин камераа асаасан байх бөгөөд өрөө бараг гэрэлгүй шахам бүүдгэр, орны дэргэдэх ширээний гэрэл л маш бүдэгхэн гэрэлтүүлнэ. Жунин нэлээд нойрмог харагдаж байв. Удалгүй цааш яван өрөөний энд тэнд байрлуулсан хэд хэдэн камерыг асаагаад хамгийн сүүлд өрөөний хөшгөө нээлээ.

❣️ 🎞 KAIBIN VLOG 📸 ❣️Where stories live. Discover now