Эмч эсвэл алуурчин

235 52 2
                                    

Жонгүг-ийн талаас:

Цаг хугацаа бол эмч бас алуурчин, чи аль замаар нь явна түүнийгээ л бий болгоно.

10н жилийн сурагч байхдаа сэтгэлзүйч гэх энэ мэргэжлийг маш сайхнаар төсөөлдөг байв.
Бусдын зовлон жаргалыг хуваалцаж, сэтгэлийн гүн дэх тэр их гунигийг гаргах нь надад аз жаргал бэлэглэнэ гэж боддог байв. Би хувьдаа сэтгэлзүйчдийг хэзээ ч сэтгэлийн шаналал, гунигт автдаггүй гэж бодон энэхүү мэргэжлийг сонгосон юм. Гэтэл харин ч эсрэгээрээ өөрийнхөө өвчний оношийг мэдэж байгаа хэдий ч эмчилж чаддаггүй юм байна.

Хүнтэй ярилцаж сэтгэлээ уудлахгүй л бол бачимдан үхэх мэт мэдрэгдэх энэ гуниг.

Хайртай хүнээсээ хагацсан хүмүүс хэрхэн он удаан жил тэвчиж амьд сэрүүн явааг гайхах юм.

Бодолдоо автан хаалга онгойсныг ч анзаарах сөхөө надад байсангүй. Энэ зуур Жимин аль хэдийн өрөөнд минь орж ирэн намайг өнөөх гайхал гэгчийн гунигтаа автаж буйг анхааралтай ажин суух аж.

"Тэр хэзээ нэгэн цагт чам дээр ирнэ гэдэгт би итгэлтэй байгаа шүү" гэхэд золтой л нулимс минь урсчихсангүй сандлаа эргүүлэн түүн лүү харлаа.

"Цонхоор зөрөн өнгөрөх хүмүүсийн хөдөлгөөнийг харан бодолдоо автах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг бид хоёулаа мэднэ. Ядаж гарч хундага юм ууя л даа. Сэтгэл чинь сэргэж магад. Шинэ танилуудтай бол. Хайртай хүмүүсээ алдсан хүмүүсийн дэмжих клуб хүртэл болдог биз дээ. Ядаж тиймэрхүү газраар явж үзэлдээ" хэмээн нам дуугаар аядана.

"Энэ бараг 121 дэх чиний сургамж байх. Хэдий анхаарлаа сарниуллаа гээд Тэхён гэх хүн алга болчихгүй шүү дээ. Сэтгэлд минь байсаар, шөнө болгон санан дурсаж өөрийн эрхгүй уйлна. Энэ их гунигийг юу ч өөрчилж чадахгүй Жимин аа. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл зүрх улам л их шаналж, дотроос минь тарчилж байна. Бодохгүй байя гээд больж чадахгүй байгаа юмыг би яах юм бэ" хэмээн урсах гээд байсан нулимс минь аажуухнаар хацар даган дуслана.

"Аль хэдийн 4нь сар болчихсон. Тэхён-хаа нэгтээ шинэ биед орчихсон чамайг хайгаад явж байгаа ч юм билүү" гэхэд түүний үг сэтгэлийг минь бүр дортгож орхив.

З/т: Тэхён гарч ирэх юм уу даа?

Endless |Season 2 of Robot Guy|Where stories live. Discover now