Жимин-ы талаас:
Дэмжих клубын талаар Жонгүг угаас зөвшөөрөхгүйг мэдэх учир өмнөөс нь бүртгүүлсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам Тэхён-ы ирэх магадлал багасаж, харин Жонгүг улам шархлах биз. Шарх нь гүн рүүгээ ороогүй байгаа дээр эмчлэх хэрэгтэй биздээ.
Жонгүг-ийн талаас:
Өглөө бүр залгаж сэрээдэг Жиминд талархах шиг. Энэ удаад бас сэрүүлэг шиг л 8н цагт залгах нь тэр. Өчигдөр дахин уйлчихсан болохоор нүд маань бондойн хавдаж дугаараа шалгах сөхөөгүй утсаа авав.
"Надад сэрүүлэг байдаггүйн шалтгааныг чи мэдэх үү" хэмээн эвшээлгэтэл
"Уучлаарай, та Пак Жимин мөн үү" хэмээн үл таних эмэгтэйн хоолой сонстон намайг цочоож орхив.
"Тийм ээ, мөн байна"
"Сайн байна уу, би дэмжих клубээс залгаж байна. Өнөөдрийн уулзалт өдрийн 11 цагаас болох болсныг танд мэдэгдэх гэсэн юм"
"Хүлээгээрэй, юун дэмжих клуб вэ"
"Бид таны бүртгүүлсний дагуу ярьж байна шүү дээ" гэхэд Жимины шинэ танил, дэмжих клуб гэх мэт утгагүй зүйлсийг санав.
"Аан тийм, ойлголоо. Баярлалаа" хэмээн утсаа бушуухан салгаад Жимин рүү утасдав.
Түүнийг утсаа авмагц "Муу хөгийн амьтан, яагаад миний зөвшөөрөлгүй дэмжих клуб ч гэнэ үү тэнэг юманд бүртгүүлж байгаа юм. Миний гарт үхэхийг хүсээ юу чи" ийн хашхирахад Жимин хөхөртөл инээснээ
"Тэд надаас эртэч юм гээч. Чамаас ийм өндөр дуугаар үг сонсоогүй удсан байна. Ялангуяа өглөө шүү дээ" гээд дахин инээв.
"Чамд инээдэм бол надад ханиад болоод байна. Хурдан тэрийгээ цуцал"
"Уучлаарай, би тэр клубт хэдэн төгрөг хандивласан гэж санана. Чамайг зүгээр хасахгүй л байх. Өнөөдөр эхний өдөр болохоор яваад үз л дээ. Таалагдаж магад"
"Би чамд хэлсэн шдээ, надад Тэхён-аас өөр хүн хэрэггүй ээ гэж" гэхэд Жимин уурлан
"Хэн чамайг өөр хүнтэй бол гэсэн юм. Зүгээр очиж танилцаж, чи энэ дэлхий дээр ганцаараа хайртай хүнээ алдсан хүн биш гэдгээ ойлго" гээд утсаа тастчихав.
Тэхён-ыг үгүй болсноос хойш түүнийг ийм ууртай байхыг огт хараагүй юм байна.
~1 цагийн дараа~
Тэр тэнэг дэмжих клубт, очих гээд хувцсаа бэлдэж байгаадаа итгэж чадахгүй нь.
Ойролцоогоор 30минут толины урд зогссоны эцэст нэгэн малгайтай цамц, бэлтгэлийн өмд олж өмсөв.
30минутын үр дүн ердөө л энэ. Иймхэн хувцас өмсөх гэж удаан хугацаа зарцуулах гэждээ.Клуб байрлах газар гэрээс зайтай учир, бараг цагийн өмнө гэрээсээ гарсан юм.
Замдаа яншаа Жимин-д очих тухайгаа хэлэхээр залгав.
"Би одоо дэмжих клуб руу явж байна. Нэг л өдөр сууна шүү" гэхэд Жимин
"Чамайг нэгээс илүү өдөр байна гэдэгт би мөрийцье"
З/т: Тэхён гарч ирээгүй хэвээр л, ааяя гэхдээ дараагийн хэсэг бүүр тасархай юм болох гээд байна даа би мэдрээд байна 😂
YOU ARE READING
Endless |Season 2 of Robot Guy|
Mystery / ThrillerХүн бол мөнхийн бус, тэдний хувьд үхэж, төрөх нь ердийн л үзэгдэл. Харин роботуудын хувьд тэд хэзээ ч мөхөшгүй.