Шинэ танилууд

215 48 5
                                    

Жонгүг-ийн талаас:

Энд ирчихсэн байгаадаа үнэхээр итгэж
чадахгүй нь

Үүдээр ормогцоо хүлээн авагч бүсгүйгээс дэмжих клуб хаана явагдаж байгааг заалгалаа. Тэрээр надруу ихэд гайхсанаа 3н давхарт 308 тоот гэх нь тэр. Харцанд нь болоод тэр үү үл ядмаг жуумалзаад цааш яван лифтэн суун хаалга хаах гэтэл нэгэн залуу хүлээгээрэй хэмээн орилох нь тэр. Би ч дургүйцсэнгүй түүнд хаалга барьж өгөв. Өнөөх залуу яаран гүйж ирээд надад талархал илэрхийлэн толгой бөхийлгөөд
"Та 3н давхар дээр дарчихгүй юу" гэснээ миний аль хэдийн дарсан 3ын товч руу харснаа

"Та бас дэмжих клуб руу орж байгаа юм уу" гэх үед надаас үл ялиг намхан шоколад шиг бор үстэй, надтай нас ойролцоо залуутай анх харц тулгарсан юм. Гэхдээ гаднаас нь харахад хэн ч түүнийг дэмжих клубт явдаг гэж бодохгүй юм шиг, амралтын өдөр атал хослол өмссөн байх нь тэр. Бас энэ хамар цоргих хурц сүрчиг түүний өмссөн хувцсанд илүү чимэг болсон байв. Ийм залуугийн хажууд 10н жилийн бацаан шиг хувцасласандаа ичиж байх шиг малгайтай цамцны халаасандаа гараа хийлээ.

"Тийм ээ" гээд цааш хэлэх үг олдсонгүй. Азаар 3н давхарт ирсэн бололтой лифтний дуу дуугарав. Би ч яаран бууж, 308 тоотыг хайн хурдлав. Гэтэл өнөөх залуу намайг даган алхсаар л

Энэ залуу чинь надтай хамт нэг газар луу орохыг санан нүүр улайж орхив

"Энэ 308 тоот гэсэн байна. Мөн байх аа, орцгоох уу" гэх нь тэр.

Бурхан минь намайг авраач. Би яг одоо хаашаа ч хамаагүй зугтчихмаар байна.

З/т: Өнөөдрийнх хэтэрхий богино болсон учир маргааш нөхөөд оруулна аа~ тэгээд зохиогч нь түр хугацаанд зогсож байгаа шүү❤️

Endless |Season 2 of Robot Guy|Where stories live. Discover now