Танихгүй залуу

138 30 2
                                    

Өрөөнд ормогц бүх хүн намайг болон намайг дагаж явсан залууг ширтэх нь тэр. Би ч ичингүйрэн нүүр улайж эхэллээ. Харин ард зогсох үл таних залуу миний өмнөөс яримаар санагдсан бололтой хоолойгоо засан

"Сайн байцгаана уу, энэ дэмжих клуб мөн үү" хэмээн эелдгээр асуух нь тэр.

Чөтгөр гэж, хоолой нь хүртэл халуухан юм. Заза боль Жонгүг аа чи чинь юу бодоод байна аа.

"Тийм ээ, мөн байна. Та хоёр суудалдаа суугаарай бид удахгүй эхлэх болно" хэмээн гол удирдаж явуулж буй эмэгтэй хэллээ.

Энэхүү клубт ирсэн хүмүүс өрөөний голд тойрог болон сандлуудаа засан сууцгаажээ. Энэ нь тэднийг улам дотно болоход тусалдаг биз.
Бараг бүх сандлууд эзэнтэй болж хоёрхон сандал үлдсэн байх аж. Яг л энэ залуу бид хоёр зориулагдсан мэт. Би аль болох түүнээс хол суух санаатай удирдагч эмэгтэйн хажуу сандалд яаран очив. Гэвч өнөөх залуу сандлаа өргөн миний хажууд аваад ирэх нь тэр.

Зүрх минь.

Би гайхаад барахгүй өрөөнд буй бүх хүмүүс надруу их сонирхсон аятай харна. Ойлгомжтой ингээд л эхний өдрөө бусдын ярианы бай болдог юм байж ээ.

Өнөөх удирдагч эмэгтэй "Уучлаарай, та хоёрыг хамт явж байгаа гэж мэдсэнгүй"

"Үгүй дээ, бид цахилгаан шатанд л танилцсан юм. Ийм сайхан бүсгүйгээс хол суувал дараа нь харамсах биз" гээд нүдээ ирмэв.

Бурхан минь, тэр сээтэгнээд байна уу даа.

"За бүгдээрээ өөрсдийгөө танилцуулъя. Танаас эхэлбэл ямар вэ" хэмжээн надруу харав.

Би ч өнөөх танихгүй залууд бууж өгөхгүй гэсэндээ инээмсэглэн суудлаасаа өндийгөөд

"Сайн байцгаана уу, намайг Жон Жонгүг гэдэг" гээд суучихав. Үнэндээ надад хэлэх өөр үг олдсонгүй.

"Харин намайг Ким Тэхён гэдэг. Загвар өмсөгч"

З/т: үүүүүү.... Заза ямартай ч та хэдийг нилээн хэдэн асуулттай үлдээе дээ.

Endless |Season 2 of Robot Guy|Where stories live. Discover now