Хайрт Жонгүг минь,
Энэ захиаг очих өдрийн мэнд хүргэхийг хүссэн боловч чамд минь таалагдахгүй биз. Юуны түрүүнд юу ч хэлэлгүй орхиж явсанд үнэхээр уучлаарай.
Хайрыг чинь булаан зөөлхөн уруулд чинь умбасан тэдгээр өдрүүдийг би одоо хүртэл санаж байна.Өдөр болгон халуун кофе гарт атгуулдаг байсан тэр залуу миний амьдрах шалтгаан болно гэж хэн санах билээ.
Чамаас холдохыг хүсээгүйгээ би нуухгүй ээ, ер нь хэн хайртай хүнээ үлдээгээд ганцаар одохыг хүсэхэв дээ.
Гэхдээ надад өөр сонголт байгаагүйг чи мэдэх ёстой байх.Анх бүтээгдэхдээ боломжгүй зүйлийн дундаас азаар гарч ирсэн болохоор би тийм ч төгс байгаагүй. Азгүй амьтан шиг өөрийгөө үзэн яддаг байсан боловч чиний ачаар амьдрах шалтгаа олж авсан юм.
Харин цаг хугацааны эрхээр хүн хөгширдөг шиг, миний доторх эд анги хүртэл элэгдэж, зэвэрч эхэлсэн.
Зохион бүтээгч дээрээ очсон боловч анх бүтээгдэхдээ л алдаатай байсан болохоор намайг устгаж шинэ оюун ухаан биетэйгээр хийхээс өөр арга байгаагүй.Дурсамжаа шилжүүлэн авах боломж 1% ч гэлээ би оролдож үзэхээр шийдсэн.
Энэ захиа чиний гарт очих өдөр би аль хэдийнээ шинэ биед орсон байх болно. Хэрэв дурсамжаа амжилттай шилжүүлэн авч чадах бол дахин уулзана гэдэгт итгэлтэй байна.
Харин амжилт олж чадаагүй бол намайг бодоод уйтгарлаад байлгүй таарсан ч танихгүй юм шиг өнгөрч, яриа өдөлгүй шууд яваарай. Өөр хүмүүстэй танилцаж дотносоод шинэ хүнтэй болоорой за юу?Би чамайг зэмлэхгүй ээ. Нэгэнт Тэхён гэх робот байхгүй болчихсон бол ядаж л чи минь аз жаргалтай байж гэр бүлтэй болох хэрэгтэй.
Хайртай шүү Жонгүг аа,
YOU ARE READING
Endless |Season 2 of Robot Guy|
Misteri / ThrillerХүн бол мөнхийн бус, тэдний хувьд үхэж, төрөх нь ердийн л үзэгдэл. Харин роботуудын хувьд тэд хэзээ ч мөхөшгүй.