Өөр нэг хувилбар

181 32 7
                                    

Бид сэтгэл хөдлөлийг хамгаас илүү мэдэрсэн мэдрэмжүүдээ л санадаг. Урьд нь хамт инээлдэж хөгжилдөн, аз жаргал гуниг харуусалаа хуваалцдаг байсан үе Хормын зуурт л замхраад алга болчихдог.

Аймшигт үгсүүд. Тэд юу юунаас илүү хүчин төгөлдөр, дийлдэшгүй.

Үгийг юуг ч дийлэхгүй.

Ким Тэхён гэгч энэ залуугийн төрх миний мэдэх Тэхён-аас тэс өөр түүний зөөлөн уруул, намирсан үс, далай мэт гүнзгий нүд хүртэл бурхан атаархмаар тийм л төгс дүрийг би яаж мартаж чадах билээ.

"Уучлаарай, надад ажил гарчихлаа. Би дараа ирсэн нь дээр байх" хэмээн бушуухан өрөөнөөс гарав. Энд яг юу болоод байгаа талаар надад ямар ч мэдээлэл алга. Би тэр залууг танихгүй, урьд нь хэзээ ч харж байгаагүй. Гэхдээ яагаад тэр хүний харц тийм танил санагдаж, яг л жинхэнэ Тэхён шиг намайг догдлуулж, ичингүйрүүлэх юм. Зөвхөн миний мэдэх л тэр хүн чаддаг байхад шүү. Магад удаан хугацаанд Жимин болон үйлчлүүлэгчдээс өөр хүнтэй харьцаагүй болохоор ийм байдалд хүрсэн биз.

Удаах уулзалт дээр ирэх хүсэл өдийхөн ч алга. Ер нь энэ дэмжлэгийн клуб надад зохих эд биш юм байна. Намайг зугтаасныг мэдсэн бололтой Жимин залгах нь тэр.

"Дахиад л жаахан хүүхэд шиг сүүлээ хавчуулаад зугтчих нь энэ үү. Чи ер нь дэмжих клубт орох ямар хэцүүг мэдэх үү. Гол удирддаг хүмүүстэй нь хүртэл дотно танилцах шаардлага гарна"

"Чамайг өөр арга хэрэглэсэн гэж мэдээд байсан юм аа"

"Энэ бүхэн чиний төлөө байсан гэдгийг л мэдэж ав. Буцаж орох ямар ч хүсэл алга уу тэгээд" гэхэд би уртаар санаа алдан өнөөх залууг эргэн саналаа.

"Намайг шинэ хүнтэй болсон дээр гэж бодож байна уу"

"Мэдээж хэрэг найз минь. Шинэ хүнтэй болбол би ямар их баярлана гэж санана"

"За дараа тухтай яръя" гээд утсаа тасаллаа.

Энэ бүхнийг хийж байгаадаа итгэж ядах ч тэр клубт тэвчиж үлдэхээр шийдсэн. Юу ч болоогүй байхад зугтаж гүйхэд тэд юу гэж бодсон бол.

Өнөөх өрөө рүү дахин зүглэж хаалгыг нь зөөлөн тогшин хаалгыг онгойлгоод

"Уучлаарай, би дахин нэг оролдоод үзэх хэрэгтэй юм шиг байна" гэхэд өнөөх бүсгүй инээн гараараа ор хэмээн дохив.

Би ч дуртай дургүй өнөөх хуурамч Тэхён-ы хажууд суулаа.

"Бид өөрсдөдөө тулгарсан асуудлаа хэлэлцэж байлаа. Та хүсвэл өөртөө тохиолдсон явдлаа ярьж болно шүү"

"Тийм ээ, гэхдээ би энэ бүхнийг ярихад урт хугацаа шаардагдана байх гэж бодож байна"

Гэтэл хуурамч Тэхён
"Би өөрийг чинь зөвшөөрвөл эхлээд ярья. Дараа нь та боломжтой бол бидэнтэй хуваалцаарай" гэхэд би толгой дохив.

"Жилийн өмнө би нэг хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байсан юм. Хүн гэдэг тэгээд их сонин, огт харж үздэггүй дургүй хүндээ нэг мэдэхэд хайртай болж хагацаж салж чадахааргүй болсон байдаг. Бид хамт ажилладаг байсан юм л даа. Тэр миний туслах хийж, өдөр тутмын ажлыг зохицуулж өгдөг байсан юм. Би анхандаа тоогоогүй ээ, үргэлж үл тоож дээрэлхдэг ч байсан. Харин тэр нэг өдрөөс хойш...."

З/т: Би юм хэлэхгүй ээ🥲

Endless |Season 2 of Robot Guy|Where stories live. Discover now