4

1.2K 98 6
                                    

"ЧАМАЙГ САНААНДГҮЙ ЦОХИОД"


Сүбин завсарлагаанаар сургуулийн хажууд байдаг 24 цагын дэлгүүрээс ганцхан ширхэг үлдсэн байсан бяслагтай талх олчихсон бөөн аз жаргалтай
коридороор үсэрч харайж явж байгаад санаандгүй чамайг мөргөөд унагаачихав. Сүбин газар унасан чамайг татаж босгоод "Уучлаарай, хүн байгааг анзаарсангүй"

Чи: Аврага том, хүчтэй юм байж сургууль дотор битгий дэвхцээд гүйгээд байгаач!

Чи унахдаа гартаа байсан зургийн хэрэгсэлүүдээ дараад үзүүртэй харандаагаа гартаа зоочихсон байв. 

Сүбин чиний гарыг авж хараад: "Яана аа аймар өвдөж байгаа даа."

Чи: Гар ч яахав чамайг мөргөсөн толгой өвдөөд байна.

Сүбин чамруу гэмшингүй хараад гартаа байсан бяслагтай талхаа чамруу сарвайн "Энэ уг нь энэ надаа их үнэтэй эд л дээ, гэхдээ чамайг өвдөгчихсөн болохоор энүүгээр уучлал гуйж байна"...

----

Ёнжүн  видео тоглоом тоглож чи хажууд нь харж сууна. Ёнжүн тоглоомондоо түрүүлээд гэнэт хашгирж босож ирэхдээ тохойгоороо санаандгүй эрүүг чинь хүчтэй тохойлдчихов. Чи эрүүгээ барин Ёнжүнрүү том нүдлэн харж нулимс чинь гаран их өвдөж байв. Ёнжүн саяны болсон явдалд цочирдон чамруу гөлрөн дараа нь толгойг чинь илээд

"Уучлаарай хайраа, Энд байсныг чинь мартчихаж"

----

Бомгю шөнө унтаагүй Ёнжүнийг хичээлийн дундуур зүүрмэглэх зуур өдөн үснээс нь татна. Ёнжүн Бомгюруу аятайхан байгаарай гэсэн шиг гараа зангидан хойшоо ууртай эргэж хараад буцаад урагшаа харав. Бомгю Ёнжүнийг өдөөд их сайхан инээсээр байв. Дахин нэг цохиход Ёнжүн хойшоо гэнэт эргэж харан барьж авах гэтэл Бомгю цочин сандалтайгаа хойшоо саван чиний гараас зууран гарыг чинь урчихав. 

Чи: Яая л даа. Чой Бомгю!!

Бомгю сандарсаар хурдан босж ирэн чиний гараас атган "Уучлаарай" гэчихээд Ёнжүнаас айн гараад зугтаав..

-----

Тэхён биеийн тамирын цагаар сагсан бөмбөг тоглож бөмбөгөө дамжуулах гэж байгаад санаандгүй сууж байсан чиний нүүрийг оночихсон. Чиний хамраас цус гарж одоо нойлд Тэхён хажууд чинь толгой гудайлган зогсоно. Чи 5аад минут цусаа угааж зогсоод арай гэж тогдоон.

Чи: Яаа! Кан Тэхён! Би ер нь чиний өстөн дайсан байсан юм уу? Яагаад дандаа надруу хашгирч загинаад бүр бөмбөг шидээд байгаа юм? Би ер нь чамайг яасан юм? Айн?

Тэхёныг хараад шууд уур бухимдалаа илэрхийлэн хашгирах бол Тэхён гараа урууландаа авчиран намайг чимээгүй чшш гээд байв. Ангиуд хичээл орж байгаа л даа. Гэхдээ энэ бүр арай дэнднээ яаж уураа тэвчих юм. 

----

Хюнингкай өнөөдөр нилээн гангалсан байх бөгөөд тэр өнөөдөр сургуулийн нүүр царай болон бичлэгэнд орох билээ. Тэр зураг авалтын хүлээлгийн өрөөнд суунгаа бичлэгийн поз аван чамд харуулж туршиж үзэж байгаад малгайгаа дээшээ шидэх гэж байгаад чамруу шидэн нүдийг чинь оночихов. Хюнингкай сандран чиний өмнө гүйж ирээд  "Миний чихмэлүүдийг л тайван байлгаарай"

Чи уураа тэвчин:  Чамд чихмэлээ нуух 10секунд байна. 1...2....3....


TXT as your boyfriend | MGLWhere stories live. Discover now