21

776 54 10
                                    

"КИНО ҮЗЭЖ БАЙГААД ТОМ ХҮНИЙ ХЭСЭГ ГАРАХАД"


Сүбин та хоёр кино театр-т ирээд ямар кино үзэхээ мэдэхгүй зүгээр хуруу тоолж байгаад нэг кино сонгоод ямархуу киног нь харалгүй шууд хуруундаа итгэн тасалбар авав. Үзэх гэж байсан кино нь дандаа хосууд үзэж байгааг хараад санаа нь амраад гайгүй кино байх хэмээн та хоёр инээлдэж хөхрөлдсөөр зөндөө талх аван оров. Кино ч эхлэн дундаа орон та хоёр уйдаж эхлэн..

Сүбин: Ийм уйтгартай гэж мэдсэнгүй ээ.

Чи: Хүүхэлдэйн кино хажууд нь дээр байсан юм байна өө. Юу ойлгож энэ хүмүүс үзээд байгаа юм бол..

Дэлгэцэн дээр эр эм хоёр нэгнийгээ барьж аван үнсэлцэж эхлэв. Та хоёрын нүд томрон гайхан талхандаа хахан ханиалгана. Сүбин чиний нүдийг дараад "Том хүний кино байж"

Чи бас Сүбиний нүдийг эргүүлэн дараад "Хосууд их үзээд байсан юм аа."

Эр эм хоёрын муухай дуу танхим дүүрэн сонсогдоход та хоёр бүр ч сонин болон улайсаар "гаръя" гэсээр гялс гаран гадаа агаар амьсгалан хоёр талд улааж халуу дүүгсэн хацраа сэвцгээнэ.

----

Ёнжүн та хоёр болзохоор тохирон бүтэнсайны орой кино театрт уулзахаар болов. Ёнжүн чамаас түрүүлж ирсэн болохоор түрүүлж киноны тасалбар болон идэх юм авсан байв. Хоцрох шахам чи гүйсээр орж ирэхэд Ёнжүний нүүрэнд ёжолсон инээмсэглэл тодорсон байх бөгөөд чи түүнрүү харсаар "Кино эхлэх гээд байгаа юм биш үү? 9.10с гээ биздээ. Хоцорлоо."

Ёнжүн: Чи л хоцорсоншд..

Та хоёр тасалбараа шалгуулаад орж суунгаа..

Чи: Ямар кино юм?

Ёнжүн: Өөрөө үзээд мэдэхгүй юу.

Чи: Ямар нэртэй юм?

Ёнжүн: Катринатай өнгөрүүлсэн анхны шөнө +18 кино.

Чи: Ээе, Тоглоом хийгээд л..хаха

Ёнжүн: Өөхө~ дуу алдан чамайг гарнаас чинь татан "Хардаа нөгөө Сүбин чинь тэнд найз охинтойгоо бас үзэж байна шд. Ичимхий юм болов уу гэсэн чинь..бас аймар хүүхэд байх нь"

Чи: Яасын найз охинтойгоо кино үзээ л биз...Юунд нь ичдэг юм.

Ёнжүн: Чи нээрээ мэдэхгүйшд.. удахгүй мэднэ ээ.

Кино талдаа орон нөгөө хэсэг гарж эхлэхэд чи нүдээ даран Ёнжүнийг цохин "ХӨӨЕ!"

Ёнжүн чамайг шоолон: Яасан бэ?

TXT as your boyfriend | MGLWhere stories live. Discover now