27

702 59 9
                                    

ЧАМАЙГ ӨВДӨХ ҮЕД ТХТ


Сүбин чиний өмнө суугаад духан дээр чинь хүйтэн алчуур тавьж өгөн хөлсийг чинь арчиж өгнө. Сүүлийн 2 хоног чи их хүнд ханиад хүрээд халуураад биеэ ч даахгүй өрөөндөө ч ээжээсээ өөр хүн оруулахгүй бусдад ханиадаа халдаахгүй гээд хэвтсэн ч Сүбин хүчилсээр байгаад орж ирэн чамайг асраж өгнө.

Сүбин: Одоо арай дээрдэж байна уу?

Чи: Одоо зүгээр байна. Чи ч гэсэн наад халуун аньсны шүүснээсээ уу. Намайг харж байна гээд өвдчихвөл ёстой баларсан юм болно. Аягүү бол айлын нялх үрийг ханиад хүргэчихлээ гээд ээж аав чинь надад гомдох байх.

Сүбин чамд улам наалдан хамран дээр чинь үнсээд "Амьдралынхаа үлдсэн хугацааг чамтай өнгөрөөх байхад өвдсөн ч сэхсэн ч хамтдаа шүү дээ гүнж минь" духан дээр чинь дахиж алчуур тавьж өгөөд "Эдгэрчихээд надад зөндөө гоё юм авж өгөөрэй"

Чи зөөлөн инээгээд "Сармистай талх~"

Сүбин толгойгоо сэгсэрэн "Үгүй ээ би талханд дуртай байхаа больчихсон. Мм~ Зөөлөн чихэр ч юм уу? тэрийг авж өгөөрэй"

Чи алчуураа толгойноосоо аван босож ирээд "ХӨӨЕ арай хэтэрхий байгаа юм биш үү? Хүн талханд дуртай болгочихоод өөрөө гарчихдаг нь яаж байгаа юм?"

Сүбин: ¯\_(ツ)_/¯

_____

Ёнжүн танай гэрийн чинь гадаа ирэн чамайг гарж ирэхийг хүлээн байн байн утасруу чинь залгана. Далайгаас ирсэний маргааш өглөөнөөс чиний бие тавгүйрхээд ханиалгаад байгаа бөгөөд Ёнжүн чамайг өвдсөнийг мэдээгүй байгаа.

Ёнжүн утасны цаанаас  "Би ирчихсэн өнөөдөр гарна гэсэн хэвээрээ биз дээ?"

Чи ханиалган "Уучлаарай, бие тавгүй байна аа. Дараа болох уу?"

Ёнжүн санаа зовнингуй хоолойгоор "Юу вэ? Өвдсөн юм уу? Хэр хүнд юм?"

Чи: Зүгээрээ маргааш зүгээр болчих байх.

Ёнжүн: За за гэсээр утсаа таслав. Чи өрөөнөөсөө гаран эмийн хайрцаг хайн ханиаданд сайн эм олж уух гэж баахан юм ухаж буулгаад эмийн сангаа хайж олохгүй байв. Удалгүй хонх дугаран Ёнжүн орж ирсээр тор дүүрэн юмаа галтогоонд чинь оруулан тавиад ус буцалган гэрийг нь тойруулж хараад "Ёстой өвдсөн гээд буулгаж тавьсан байх шив дээ."

Чи: Үгүй ээ, Эмийн хайрцагаа хайгаад..ингэхэд юу хийж яваа юм?

Ёнжүн: Эм авчирсан юмаа далайн эрэг дээр тоглож байхдаа гутлаа норгоод нойтон хөлтэй хариад даараад ханиад хүрээ биз.

TXT as your boyfriend | MGLWhere stories live. Discover now