18

868 74 16
                                    

"СУРГУУЛИА ТӨГСӨХ ҮЕДЭЭ"

Сүбин та хоёр төгсөлтийнхөө баярт ангийхнийхаа шахалтаас болоод хамт зургаа авхуулах гэж байна. Ангийхан чинь та хоёрыг "ойрт ойрт" хэмээн хашгирч ангийн хэсэг банди нар Сүбиний араас түлхэн чамайг тэврүүлэх гэж шахна. Үнэхээр их ичиж байна. Гоё байгаа ч ичмээр юм аа.

Ангийхан дундаасаа арай гэж улаан хацарласаар гарж ирэн гадаах талбай дээр ирж суулаа.

Сүбин: Төгсчихлөө.

Чи: Харин тийн цаашдаа яаж амьдарна аа. Том болчихсон гэхээр итгэмээргүй юм.

Сүбин: Их сургуульд орно шдээ. Ямар бүр ажилд орж байгаа биш дээ.

Чи: Тэгсэн ч гэсэн их сургууль том болсон гэсэн үг өөрийгөө авж явж амьдралаа зохионо гэсэн үг. Ингэхэд чи их сургуульд ороод яах вэ?

Сүбин: Чамайг авж сууна.

Чи: Хөөе..

Сүбин: Яасан? өөр сургууль юм чинь чамайг авж суухгүй бол болохгүй шдээ. Нөхөртэй гээд чамд эрчүүд ойртохчгүй.

Чи: Би чинь залуу хүн тийм хурдан эхнэр болмооргүй байна.

Сүбин: Сонголтгүй ээ, удахгүй гуйна шүү бэлтгэлтэй байгаарай.

Улаангаа яриад байдаг үнэхээр цагаандаа гарж байна даа энэ хүн..

----

Ёнжүн та хоёр төгсөлтийнхөө зургийг авхуулчихаад ангийхантайгаа сууж байв.

Чи: Чи ямар нэгэн юм өгөхгүй юм уу?

Ёнжүн: Юу?

Чи: Юу вэ? Төгсөлтөөрөө нэгэндээ гэнэтийн бэлэг барьцгаая гэж тохирсон биз дээ?

Ёнжүн: Өө би мартчихаж.

Чи: Өө~ чи.

Ёнжүн: Чи надаа юу бэлдсэн юм?

Чи: Хос...бөгж..

Ёнжүн: Өгөхгүй юм уу?

Чи: Үгүй ээ чи гэнэтийн бэлгээ өгөөгүй байхад би яах юм?

Ёнжүн инээгээд чиний толгойг илэн "Ойлголоо"

Өдөр ч өнгөрөн төгсөх ангийхан бүгд зааланд цуглан төгсөлтийн арга хэмжээ эхлэн захирал багш нар шилдэг сурагчийн дуудан өргөмжлөл гардуулна.

Захирал: Сургуулийн авьяаслаг сурагчаар Чой Ёнжүн.

Заал дүүрэн алга ташилт сонсогдон хэсэг охидын Ёнжүн гэж шуугилдах хоолой сонсогдоно. Царайлаг авьяастай олон зүйл хийж чаддаг ийм хүний найз охин итгэхгүй нь ээ.

TXT as your boyfriend | MGLWhere stories live. Discover now