34

572 52 7
                                    

ЧАМАЙГ ХАР ДАРАХАД


Сүбин чамайг хөдлөөд хүйтэн хөлс чинь цуваад байхыг анзааран тэврэн аажуухнаар сэрээх гэж үзнэ.

Сүбин: Сэрээрэй хайраа сэрээрэй..

Чамайг зөөлөн түлхэн сэгсэрэн огцом босож ирэхэд чинь давхар цочин хойшоо орноосоо уначихав.

Чи: Хүүеээ зүгээр үү? Сүбинаа..

Сүбин: Би зүгээрээ чи?

Чи: Хар дараад..

Сүбин: Харин тийн их хэцүү харагдаад сэрээсэн юмаа.

Чи: Чамайг удаан харж зурсан зургийг хэн нэгэн урчихлаа гэж зүүдлээд..

Сүбин чамайг тэвэрч аван "Ниэ нялх амьтан минээ зүүд шүүдээ. Тэглээ ч би энд чиний хажууд үүрд хамт байх байтал зураг урлаа гэж айсан хэрэг үү?"

Чи: Чамайг алдлаа л гэж бодлоо.

Сүбин: "санаа зоволтгүй би хаашаа ч явахгүй." гэсээр хөлс нь гарсан духын арчиж өгөөд үнслээ..


_____

Ёнжүн чамайг унтлагын өрөөнөөс хашгирахыг сонсоод хар хурдаараа гүйн очвол газар уначихсан айчихсан сууж байв.

Ёнжүн очин чамайг тэврэн өргөөд гэрлээ асаан орон дээр чинь буцаж тавин "Юу болсон бэ?"

Чи: Орон дотор аалз байна гэж зүүдлээд аймар том бараг зурагт шиг хэмжээтэй.

Ёнжүнд наалдан орлуугаа нэг л итгэл бус харан санаа алдана.

Ёнжүн: Аалз байхгүй ээ. Зүгээр зүүдэлсэн байнашдээ. Зүгээр за юу! айх хэрэггүй би энд юуны тулд байгаа билээ. Хайрыгаа хамгаалах гэж байгаа юм шүү дээ.. гэсээр тэвэрч өгнө.


______

Бомгю-г гал тогоонд уух зүйл бэлдэж байхад араас нь тэвэрч чанга тэвэрч аван нүүрээ нуруунд нь наана. Бомгю цочин эргэж харах гэсэн ч чанга тэвэрсэн болохоор эргэж болохгүй байв.

Бомгю: Юу болсон бэ? Сэрчихсэн юм уу?

Чи сөөнгөдсөн хоолойгоор "Яагаачгүй ээ"

Бомгю чиний гарыг тавин эргэж хараад уйлчихсан байгааг харан "Яасан бэ?"

Чи: Чамайг намайг орхиж явж байна гэж зүүдлээд.. тэгээд сэрсэн чи байхгүй айгаад..

Бомгю чамайг тэврэн нулимсыг чинь арчиж өгөн "Би ийм хайр татам өхөөрдөм хүүхдийг орхиод хаашаа явах билээ мм?" гэсээр доошоо харан уйлах чамайг өргөн сандал дээр өвөр дээрээ суулган "Зүүдэлсэн шиг чинь зүйл хэзээ ч болохгүй ээ амлаж байна. Хэрвээ орхиод явах юм бол миний хоёр хөл гар гээд бүгдийн тасдаад хаясан ч болно"

Чи: Юу гээд муу ёрлоод байгаа юм?

Бомгю: Хөөрхөн гэдэг нь тэгээд намайг явчихлаа гэж бодоод шууд бууж ирсэн юм уу?

Чи: Тийн..

Бомгю: Нэг минут ч орхиж болохгүй хүүхэд байхнээ ойлголоо. Тэгвэл нойлд ч хамтдаа орцгоож байя..


______

Тэхён чиний духан дээр алчуур тавьж өгөн арчиж өгөн гарнаас чинь атгана. Чиний нүднээс нулимс урсан Тэхён сандран гайхах бол чи хар даран ярвайна. Тэгээд цочич сэрээд зүгээр л зүүд байгаад баярлан санаа амран тайвширлаа.

Тэхён: Зүгээр үү? Халуундаа ямар нэгэн юм зүүдлээд хар даравуу?

Чи: Өөд болсон эмээгээ хараад..

Тэхён: Айн?

Чи: Одоо зүгээр ээ?

Тэхён духанд нь хүрж үзээд "Халуун чинь буучихаж. Сая хувхай цайгаад уйлаад эхэлхээр чинь айлаа шдээ"

Чи: Тэвэр..

Тэхён чамайг чанга тэврээд үсийг чинь илж өгөн духан дээр чинь үнэрлэнэ. Чиний нулимс гаран "Эмээг хараад ёстой их баярлаж байсан чинь намайг орхиод явчихсан зөндөө дуудсан ч эргэж ирэхгүй.."

Тэхён чамайг тэвэрсэн чигтээ оронд чинь оруулан "Тайвширдаа бяцхан хадагтай минь зүүд.. зүүдний ертөнц шүүдээ. Амардаа гүнж минь. тайвшир" аяархан бүүвэйлж өгөн нуруун дээр нь зөөлхөн цохиж өгнө.


_____

Шөнө дунд Хюнингкай-н утас дугаран нойрмоглон авбал өөдөөс нь айж чичирсэн хоолойтой охин ярьж байв.

Чи: Хюнингаа~

Хюнингкай санаа зовнингуй хоолойгоор "Юу болсон ямар нэгэн юм болсон юм уу? наад хоолой чинь?"

Чи: Сая хар дараад..

Хюнингкай: Зүгээрдээ одоо сэрчихсэн болохоор зүгээр.. Айгаад байна уу?

Чи: Тийн..

Хюнингкай: Би энд байна босоод гэрлээ асаачих..

Чи: Айгаад байна босмооргүй байна аа.

Хюнингкай: Санаа зоволтгүй ээ юу ч байхгүй юу ч болохгүй надад итгээд гэрлээ асаачих би чамайг хамгаална аа.

Чи: Утасны цаанаас уу?

Хюнингкай: Амлаж байна хамгаална.

Чи: За.. гэсээр босон гэрлээ асаалаа.

Хюнингкай: Тээр юу ч болоогүй юу ч байхгүй байгаа биздээ. Одоо буцаад орондоо ороорой. Би чамд үлгэр яриад өгье..

Чи: Унтаж байхад нь уучлаарай..

Хюнингкай: Зүгээр ээ за утсаа тавиад хөнжилдөө ороод хэвтээрэй..Эртээ урьдын цагт...

буцаж унтах хүртэл чинь өөрийнхөө нойрыг хугаслан байж үлгэр ярьж өгөн хажууд чинь хань болно.

Хюнингкай: Сайхан зүүд зүүдлээрэй миний охион..

TXT as your boyfriend | MGLWhere stories live. Discover now