16

844 74 5
                                    

"ТЭДЭНД САЛЛАА ГЭЖ ХЭЛЭХ ҮЕД "


Сүбинээр тоглохоор шийдэн тэрнийг тоохгүй анзаараагүй юм шиг байж зугтааж байв.

Сүбин: Хүүе л дээ, Яагаад надаас зугтаагаад дөлөөд байгаа юм бэ?

Чи: Юу ч биш ээ, би завгүй байна.

Сүбин: Чи нэг л биш байна даа. Ямар нэгэн юм болоо юу?

Чи: Сүбинаа үнэндээ би чамаас салмаар байна.

Сүбин: Юу?

Чи: Салъя!

Сүбин чамайг хажуугаар нь зөрж өнгөрөхөөс өмнө барьж аван чиний нүдрүү эгцлэн харж сандарч санаа зовсон харцаар чамруу харна. "Холд!"

Сүбин: Яагаад?...

Чи инээдээ барьж ядан өрөвдөлтэй харах найз залуугаа тэврэн аваад "Уучлаарай Сүбинаа тоглосон юм аа, уйлах гээд жоохон хүүхэд шиг царай гаргаад байх юм, Ёоо чадахгүй юм байна аа тоглох гэсэн хэтэрхий царайлаг хэтэрхий гэнэн хэтэрхий хайр татам юм"

-----

Ёнжүн сургуулийн үүдээр баяр хөөртэйгөөр орж ирэн чамайг хараад гүйж очин тэвэрч аваад "За сайхан амарсан уу?"

Чи түүнийг өөрөөсөө түлхээд "зүгээр байгаач хүүхдүүд хараад байна шд"

Ёнжүн: Юу болоовээ энэ охин ай? Өмнө нь ёстой хүмүүсийн өмнө дуртай аргагүй тэврүүлдэг байсан юм байж.

Чи: Одооноос битгий тэг.

Ёнжүн: Юу болсон юм?

Чи: Холдоо хичээлрүүгээ оръё.

Ёнжүн: За за..

Өдрийн турш Ёнжүнаас зугтаан таарахгүйг хичээн явна. Тэгсээр хичээл таран сургуулиас гарах гэж байгаад Ёнжүнд баригдчихав.

Ёнжүн: Яагаад гэм хийцэн хүн шиг өдөржин гэтэж яваад хүнтэй ч уулзахгүй зугтаагаад байгаа юм?

Чи: Юу ч биш ээ.

Ёнжүн: Их юм нууж байх шив дээ. Үнэнээ хэл

Чи: Юу ч бишдээ. Ингэхэд чи Сүбин ахыг харсан уу?

Ёнжүн: Сүбин? шинэ бүжгийн хүүхэд үү? ах аа? Яа! чи тэрүүнгээр яах нь уу?

Чи: Зүгээр харах гээд..

Ёнжүн: Хараад тоочихвол салах нь уу надаас..

Чи: Болох юм уу?

Ёнжүн чамруу муухай хараад барьж авсан гарыг чинь шидээд эргээд яваад өгөв. Чи инээд алдсаар араас нь тэврээд "Тоголж л байна шдээ чи өөрөө юу гээд байлаа...Сүбин минийх болно гээд.."

TXT as your boyfriend | MGLWhere stories live. Discover now