Би түүний бүх яриаг үл тоохыг хичээнэ. Бүх зүйл дээр би түүнд ямар нэг тайлбар тавих эрхгүй байдаг юм. Хэрэв учир явдлыг нэг бүрчлэн яривал дахиад юу ч хамаагүй над руу нисгэх болохоор.
"Чамайг олимпд яаж ялсныг ч ойлгодоггүй. Шүүгчтэй нь явсан уу?"
Энэ удаад миний уур хүрч эхлэлээ. Яаж хичээсэн байр суурь, хэр их хөдөлмөр, нус нулимс, хөлс урслаа даа. Нүүр минь улалзаж, уур бухимдал багтаж ядан байсан ч би энэ бүхнийг тэвчихийг хүснэ.
"Тэхён, тайвшир. Энэ чиний бодсон шиг зүйл биш. Угаасаа хэзээ ч чиний бодсон шиг зүйл байгаагүй."
Нулимс минь цийлгэнэж, алганы цус хэдийнээ гарыг минь тэр чигт нь будсан байхыг тэр анзаарлаа. Тэгээд бууж өгөв бололтой намайг тэвэрч, дахин дахин уучлалт гуйна.
"Хоол хийгээд өгөх үү? Би гахайн мах авсан."
Тэхён инээмсэглэн толгой дохиод духыг минь үнэрлэх нь тэр. Түүний энэ үйлдэлд ямар их хайртай гээч.
Би махны хагасыг хайрс тогттол нь шарж, харин үлдсэнийг нь амталж шараад хачир болон будаа аягалан тавив. Тэгээд Тэхёныг дуудаж бидний амтархан оройн зоог эхлэлээ.---
Бетховены долдугаар симфони, үхлийн спираль гээд миний бэлтгэлийн төгс хэсгүүд явж дуусахад би хэдийнээ усан хулгана болон хувирчээ. Үс хүртэл норчхож. Туульдаа хүртлээ ядарсан үед энэ үнэр, эл хөлсийг ямар их үзэн яддаг гээч. Хамгийн амттай үе нь ялалт байгуулах тэр л агшин байдаг юм.
Тэхён маргааш Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй учраас бушуухан хувцсаа сольж, замаараа захиалж хийлгэсэн шинэхэн тэшүүрээ авлаа. Бүх зүйл нь төгс бүрдсэн хоккейн тэшүүрийг бэлгийн хайрцагт хийж, Тэхёний бэлтгэлийн заал руу явав. Тэдний харьяа цэнгэлдэх манайхаас холгүй байдаг юм л даа. Маргааш тэмцээнтэй болохоор түүнийг очиж авахгүй л бол амарч чадахгүй.
Намайг хайрцагтай бэлгээ аван ороход тарах гэж байгаа бололтой бүгд талбайгаас гарч байв. Залуус нэгнээсээ ичиж зоволгүй, хэр их хөлс гарснаа гайхуулан харуулж, эвгүй үнэр ханхлуулна. Тэхён намайг хармагцаа тэшүүрээ тайлж шидээд өөдөөс минь гүйж, бэлхүүсээр минь тэвэрлээ.
"Намайг юу авсныг таа даа."
Тэхён хайрцгийн харангуутаа л нүд нь сэргэж гэрэл цацраад инээд алдан
"Тэшүүр юм уу?" гэх нь тэр. Би инээмсэглэн хайрцагны тагийг аван түүнд харуулахад дороо хэд хэд үсрээд тэшүүрээ багийнхандаа гайхуулж гарав. Залуус намайг хэр сайн нөхөр болохыг магтаж, мэнд мэдэн тэврэх гэхэд нь би хөнгөхөн бултаад хариуд нь гар барьж, аль болох Тэхёны ая талыг харлаа.
"Шалгаж үзэх үү?"
Түүнийг ингэнэ гэж мэдээд өөрийнхөө тэшүүрийг цүнхлээд ирсэн учраас толгой дохин догдлолоо барьж ядан тэшүүрээ бэхэллээ. Бидний хамтдаа гулгах тохиолдол их цөөхөн л дөө. Тэхёний бие халаалттай байгаа болохоор түрүүлж өөрийнхөө биеийг жаахан халааж, аюулгүй байдлыг сайтар сахив.
Бид тойрон гулгаж, хөгжилтэйгөөр эргэлдэж, мөсөн дээр вальс бүжиглэж, би гурав эргэлттэй үсрэлтээ угсруулан хоёр удаа хийгээд нуруугаараа харан гулгахад Тэхён миний өөдөөс харан гараас минь атгажээ.
Эцэст нь тэр намайг хоёр гараараа өргөн талбайг тойрч эхлэв.
Яг л салхи татуулан нисэх энхийн цагаан тагтаа шиг, хос цагаан хун шиг бид хамгийн гайхалтайгаар гэрэлтэнэ.
|Ahh ( ˘ ³˘)♥