Арван долоо

1.3K 219 24
                                    

Есөн цагийн алдад хоёр сувилагч надад айхтар том нэг удаагийн памперс өмсүүлж, цэнхэр урт нөмрөг нөмрүүлээд хагалгааны өрөөнд аваачлаа. Энэ дундуур Тэхён урдуур хойгуур минь толгой эргэтэл гүйж, амттай зутан хийж өгөхөө амлаад, дахин дахин уруул дээр минь үнсэнэ.

Хэд хоногийн минь дүгнэлтээр Тэхён их тэвчээртэй, хүлцэнгүй болжээ. Бусад хүмүүсийг үл ажран, тэдэнтэй ургуулан бодох хүслээ илт дарж байгаа нь уншигдана. Тэр маргааныг бүр мөсөн мартсан уу гэлтэй. Үнэндээ энэ бол сайхан хэрэг. Энэ цаг хугацаанд үүрд гацмаар байна. Үүрд...

Нам унтаж байгаа ч, би унтаж байна гэж бодогдом, нам гүм, хав харанхуй, бас асар аниргүй. Гүн харанхуй...

---

"Жо..үг!"

Чихэнд наалдаж өгөхгүй бөглүү дуу хоолой. Ухаан санаа минь сайн төвлөрч өгөхгүй юм. Хачин жигтэй дид, дрр чимээнүүд.

Удаан унтсанаас болсон уу нүд минь нуухтаж, нээхэд хүртэл хэцүү болжээ. Арай хийн зовхио салгаад чамархай даган урсах нулимсаа арчихыг хүсэв.

"Жонгүг, чи хагалгаанаас гараад 3 цагийн дараа сэрлээ. Бурхан минь, би золтой л тэр Вүүди гэдэг ходоодыг чинь зодчихсонгүй!"

Хариу хэлэхийг хүссэн ч хоолой хатаад, хэл хүртэл мэдээгүй болчхож. Би түүний хэлснийг эргэцүүлэн бодно. Тэгэхээр... Ким Тэхён намайг алдахаас айдаг байх нь. Тэр айдаг юм байна. Сэтгэл минь хяналтаа алдав уу гэмээр аадар хуралдаж, тэсэлгүй цурхиртал уйлав.

"Би.. Би.." үг хэлэхийг хүссэн ч авиа төдий юм.

"Тийм ээ, чи чадсан хонгор минь. Бүх юм зүгээр."

Тае намайг тэвэрлээ. Эр хүний хурц үнэртэй ус хамар цоргиж, сахлаа хуссан бололтой нимбэг үнэртэнэ. Цээжинд нь дайн дэгдэж байна уу гэлтэй түг түг хийн түнхэлзэж, амьсгал нь тодоос тод мэдрэгдэх ажээ.

"Хай..тай."

Ярьж чадахгүй хэвээр. Амаа ангалзуулан хэлэхийг хүссэнээ хэлээд эрүүгээ мөрөн дээгүүр нь давуулан тавив.

"Би ч гэсэн.. Би ч гэсэн чамдаа хайртай, хонгор минь."

Бид бие биедээ хайртай.
Биесээ харамладаг.
Үүрд хадгалж үлдмээр үзэсгэлэнтэй дурсамжуудыг бүтээсэн.
Хэзээ ч мартахгүй хэцүү үеийн уй гашууг ч бид туулсан.

Хэдий усны мандал дахь зузаан мөсний наана, цаана байгаа ч гэсэн...

|За тэгээд... Намайг ингэж хэлэхээр л болохоо байчихдаг шүү(;'༎ຶٹ༎ຶ')

•Jealous•||Taekook\Completed\Where stories live. Discover now