(Уг хэсгийг сэтгэлийн бэлтгэлтэй уншина уу. Бас чихэвчээ зүүгээд хөгжмөө тоглуулаарай)
2022 оны 02 сарын 04
Бээжингийн үндэсний цэнгэлдэхэд дүүрэн хүн цуглаж, олимпын нээлт цэнгэлдэх дүүрэн нүрэглэн 24 дэх удаагийн өвлийн олимп ёслол төгөлдөр эхэллээ.
---
"Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Бүгд Найрамдах Солонгос улсын анхны эрэгтэй тамирчин Жонгүг Жон!"
Цэнгэлдэх дүүрэн алга ташилт цуурайтаж, Жон Жонгүгийн томоос том зурагтай хуудсыг хаа сайгүй барьжээ.
Цагаан өмд, гялтганасан цагаан шигтгээгээр чимэглэсэн далавчин ханцуйтай өмсгөл өмссөн байлаа.
Нэрийг минь дуудах үед Ев намайг нэг сайн тэвэрч авах бол Тае миний духыг удаанаар үнсээд хамгийн сайхныг минь магтан сайшаав.
Энэ миний сүүлчийн боломж гэдгийг хэн хүнээс илүүтэй мэднэ. 26 нас гэдэг тамирчин хүний хувьд тийм ч залуу гэсэн үг биш.
Талбайн төвд ирэн өд сөдөн ханцуйтай гараа тэнгэр өөд дэвэх мэт эгц дээшээ барин зогслоо.
Бетховены үхлийн симфони гэдгээрээ алдаршсан 7-р симфонийн 2-р хэсэг аяархнаар эхэлж үүнтэй зэрэгцэн би ч мөн гулгаж эхлэнэ. Ая аажуухан чангарах үед нуруугаараа хойш унаж талбайг тойров. (1)
Алга ташилт... Өөрийн эрхгүй омогших ажээ. Үсрэлттэй гурав эргэлт угсруулан хоёр удаа хийж, буухдаа ар нуруугаараа гулгаж, хөлөө урд хойно нь солбин бүжиглэв.
Уян налархай гарын хөдөлгөөн, яг л сайн сайхны бэлгэдэл энхийн цагаан тагтаа шиг, эгэлгүй хостойгоо дэвэх цасан цагаан хун лугаа адил Жон Жонгүг тийм үзэсгэлэнтэй ажээ.
Дахин дахин цуурайтах алга ташилт.
Өөр хаана ч байхгүй олимпын цэнгэлдэх дэх миний огшсон мэдрэмж...
Их хийлийн хүчтэй хэмнэл эхлэхэд тэрээр бүтэн биеийн босоо эргэлттэй үсрэлт хийлээ. (2)
Цэнгэлдэх нурах нь уу гэлтэй ниргэнэ.
Жонгүг гараа алдлан дэлгээд баруун хөлөө нугалан, зүүн хөл дээрээ эргэлдэж, үсэрч эргээд(3), баруун гараа эгц дээш барьж, баруун хөлөө дээш өргөн нэг хөл дээрээ эргэлдэнэ.(4)
Ая огцом зогсох үед Жонгүг түүндээ тохируулан огцом зогсож, дахин аажуухнаар чангарахад мөн л хэмнэлийн аясаар бүжих ажээ.