Тэхёны хүсэн хүлээсэн Азийн наадам. Бид түүний багийнхны тусгай онгоцоор өглөөний долоон цагт Бангладеш руу нисч, арван цагт буулаа. Энэ нь таван цаг ниссэн гэсэн үг. (Бангладешийн цагийн зөрүүтэй тохируулсан болно.) Гэрлэснээс хойш би түүний тэмцээн болгоныг алдалгүй хамт очиж дэмжсэн юм. Энэ удаад ч гэсэн уламжлалаа алдахгүй гэсэндээ л.
Арван нэгэн сар дундаа орчихсон атлаа Дакка хотод яагаад ийм халуун байгааг огт ойлгосонгүй. Гучин хэмийн, нохой гасалж, хэрээ үргэмээр тийм халуун. Намайг төвөгшөөн зогсоох хооронд Тэхён баяр хөөрөөр дүүрэн урд минь зогсоод зулайг нь зөөлөн үнэрлэв. Хариуд нь түүний хацар дээр гурвантаа үнсээд холдоход илт ичингүйрсэн нь харагдана.
Арван таван цагаас тэмцээн эхэлнэ. Харин бидэнд зөндөө зай байсан ч энэ хугацаа бол тэр чигтэй бэлтгэл. Тиймээс би тэднийг харж өгзөггүй болтлоо сандалд шигдэв. Тэхён энэ сүртэй спортоос болж аймаар том мөртэй болсон байх гэж заримдаа боддог юм. Түүний бие айхтар булчин шөрмөсгүй атлаа зуун тонныг ч өлхөн дийлмээр тийм хүчтэй. Зарим шөнүүдэд би түүний хурдыг үзэн яддаг. Энэ наргиа биш шүү.
Би түүнийг ядарч байгаа болов уу гэтэл харин ч одоо л сэргэж байгаа аятай нүд нь дөнгөж гялалзаж эхлэв. Эцэст нь бид тэмцээн болох цэнгэлдэх рүү явлаа. Тэхён байсхийгээд л хамаг хөл гарт нь хорвоо дэлхийн бүх хүч хуримтлагдаж байгаа талаар ярина. Азийн наадам нэг их сүртэй том тэмцээн биш. Харин тэдний дасгалжуулагч Андрей гэх орос нөхөр хэлэхдээ "Идэвх зүтгэл гаргасан нь ялдаг орчлон ертөнц." гэсэн. Түүний бодлоор энэ өөрсдийгөө хэр түвшинд явааг үзэх, басхүү олон танигдах, багийнхаа чадварыг гайхуулах боломжууд байдаг ажээ.
Талбайд хар өнгийн шайб бууж тоглолт эхлэсэн нь ойлгомжтой болов. Энэ хар шайбыг хэр барагтаа л харахгүй гэсэн үг. Учир нь бэлтгэлийн шайб улбар шар өнгөтэй байдаг. Гэхдээ хар шайбаар бэлтгэл хийх тохиолдол ч бий л дээ. Харин би энэ шайб гээч нөхөрт хичнээн дургүй гээч. Тэхён хайрлаад байдаг ч шайб түүний биед асар олон хөхрөлт, няцаалт үүсгэдэг. Заримдаа спорт яагаад ийм хэцүү байдгийг ойлгодоггүй. Бас түүний хамгаалалтын оруулгатай өнөөх хоккейн өмсгөл. Өмсөхөөрөө яг л Винни Пух шиг харагддагийг нь нуухгүй.
Хорин минут өнгөрч эхний үе дээр Японы баг ялах нь тэр. Тэхёнд ус дөхүүлж өгөх ч тэр үүнийг хэзээ ч уухгүйг би мэднэ. Энэ чинь тоглолт. Ноён Андрей яг л төрөлх хэлээрээ ярих мэт Солонгосоор ярих бөгөөд аль аль тоглогч эвгүй арга барилтайг зааж, хамгийн аюултайг нь Тэхёнд даалгав. Миний хувьд бол нөхрөө нурууныхаа ард хийгээд хамгийн урт хуруугаа гозойлгомоор байв ч, Тэхёний хувьд бол яг л хааны суудал эзэлсэн мэт тийм том байр суурийг мэдэрдэг хуваарилалт аж.
Завсарлага дуусч дахин хорин минутын ширүүхэн тоглолт болж өндөрлөв. Энэ удаад аль аль нь тэнцэж, харьцангуй тайвширсан Тэхёныг олж үзлээ. Удалгүй дахин шүгэл дуугарч, үзэгчид шуугилдан асар их нүргээн дунд би арай хийн тоглолтыг үзэв. Шайб эцсийн удаа Японы хаалганд орж Солонгосын баг 3:2 харьцаатайгаар ялах нь тэр.
Тэхён өмсгөлөө ч тайлалгүй намайг тэврэх нь дөрвөн машины дунд шахагдаж байгаа мэт мэдрэмж өгөв. Тэгээд түүний дуулгыг авч хацар дээр нь үнсээд, хөлс гарсан үсийг нь хуруунуудаараа хөнгөхөн самнаж өгөөд бид сандалдаа суулаа.
"Эсрэг зооноос Хятад гарчээ." гэх Андрейн дуугаар Тэхён нүд нь сэргэж асуудалгүй хэмээн тоглоом хийв.
"Нөгөө баг маань бас Японыг ялж одоо Оростой үзэлцэх юм гэнэ."
Энэ удаад Тэхён гараа атган амныхаа урд барьж
"Ээ чөтгөрийн ходоод" хэмээн уулга алдав. Оросуудыг их дээрэнгүй тоглодог гэж би дуулсан юм байна.
Тэхёны бахдалтай байснаар 44:0 харьцаатайгаар Хятадыг нялга буулган авч маргааш эцсийн шийдвэрлэх тоглолттой болохыг сонордуулав. Эсрэг талаас Орос мэдээж ялсан гэх сураг сонстжээ.
Хувцас солих өрөөнөөс гарах гэж байтал багийн залуус гэнэт л бөөн бөөнөөрөө надад бэлэг өгч, Тэхёны сайн хань байдагт талархсанаа илэрхийлэн, зарим нь бүр тэврээд авав. Тэхёны хүзүү хүрэнтэж, харц нь талимаараад ирснийг бодоход дахиад л маргаан үүсэхийг би таамаглана.
Бодохыг ч хүссэнгүй гадагш гарахад хэдийнээ түрээсийн машин бидний урд иржээ. Хүргэж ирсэн жолооч нь Тэхёнд түлхүүрийг өгөөд өөрөө ор сураггүй болоход нь би жолоочийн эсрэг талд суугаад аль болох инээмсэглэхийг хичээв. Гэсэн ч энэ үл бүтэх хэрэг. Би огтхон ч гэм хийгээгүй атлаа ер нь яагаад ингэх ёстойгоо ойлгохгүй юм.
"Сувонтой бүр тэврэлдээд л. Түүнийг манай багийн хамгийн аварга бананатай гэдгийг дуулаа юу?"
"Арай хэтэрнэ шүү! Тэхён!!!"
Тэр шүдээ зуун машинаа хөдөлгөөд хурдны замаар ойролцоогоор 100км/цагийн хурдтай давхина.
"Алив Тэ, хурдаа жаахан багасга. Би айгаад байна." гэж гонгиноход тэгэхээс тэг гэсэн юм шиг хурд 135км/цаг хүртлээ өслөө.
"Андрей хүртэл чиний чөтгөрийн гарыг үнсэж энэ тэр. Чамд ер нь миний мэдээгүй хэчнээн завхайрал байгаа вэ?"
"Чөтгөрийн өмхий бодлоо ходоод руугаа чих!"
Би бууж өгөхийг хүссэнгүй. Угаасаа хүсэх ч үгүй байна.
Хурц гэрэл нүдийг минь харахын эцэсгүй өвтгөж, эцэст нь жингүйдлийг мэдрэв.
|Юун гэрэл мэрэл вэ?