Арван тав

1.3K 218 24
                                    

Бидэнд байсан юм. Өрөөний хаа нэгтээ цангинатал инээж, бяцхан хөлийн чимээгээ тог тог хийлгэн гүйж, хүн яагаад сахлаа хусдаг тухай түг таг хийн асуун, туранхай хөлөө тэшүүр рүү минь хийгээд бүдэрч унадаг бяцхан жаал хүү.

Нэгэн хэвийн амьдралыг минь өөрчилж, хоёр бус гурван аяга хоол хийж, жижиг хувцас угааж, басхүү сүү найруулан зогсоход хүргэсэн тийм нөлөө бүхий хоёр наст.

Ганц би бус бурхан хүртэл атаархсандаа булаагаад авмаар тийм үзэсгэлэнтэй, хайр дүүрэн инээмсэглэлтэй, орчлон ертөнц битгий хэл бүх зүйл унаж тусаад, гарч чадамгүй гүн ангал шиг хар бор гялтганасан нүдтэй жижигхэн хөвгүүн.

Бид мэддэг байлаа. Түүнийг орчлон дээр удаан гэрлээ цацруулж чадахгүй явна гэдгийг. Тэр төрөлхийн цусны хорт хавдартай байсан юм. Донор олдоогүй. Ямар ч тусламж үзүүлж чадалгүй түүний бурханд өгсөн.

Долдугаар сарын хорин найман; түүний төрсөн өдөр

Долдугаар сарын хорин найман; түүний явсан өдөр

Эцэг эхчүүд маань, мөн ах минь эхнэртэйгээ иржээ. Тэхёний хоёр дүү ч байх агаад хэдхэн сар бидэнтэй хамт байсан, зүүд зэрэглээ мэт дурсамжийг үлдээсэн бяцхан хүүн зургийг харан зогсоно.

Бид түүнийг олоод зургаан сар ч болоогүй байхад, юу ч хийж өгөөгүй байхад, хайрлаж чадаагүй байхад, хангалттай жаргалтай амьдруулаагүй байхад бурхан булаачихсан. Бурхан минь! Чи бүх зүйлийн нигүүлсэнгүй эзэн гэчхээд, ганц олдсон үрийг минь булаадаг яасан хэрцгий араатан юм бэ? Өөрийгөө яаж ертөнцийн эцэг гэж чадаж байна аа? Эцэг хүн хэзээ ч аймшигтай байдаггүй юм.

Инээд цалгисан зургийнх нь өмнө хүрэн улаан хүж залхаж ядан уугина. Ширээн дээр сүү, лийр, алим, жүрж, бас хамгийн дуртай мочи зайрмаг, бяцхан хоёр тэшүүр бялуун хамт тавьжээ.

Ёслол дууссаны дараа би өрөөндөө орж, хослолоо солив. Тэгээд орон доорх хайрцгууд дундаас ганцхан шар өнгийн хайрцгийг авч, дотроос нь хамгийн үнэтэй бүхнээ үнэрлэнэ.

Гонигоос хойш Тэхён үнэхээр их өөрчлөгджээ. Хамгийн сүүлд хэзээ түүний нүүрэнд хайр дүүрэн инээмсэглэл тодорсныг санах гээд ч бүтэлгүйтнэ. Бид хэзээ ч Гониг харь элгийн хүн гэж боддоггүй байлаа. Тэр биднийг жаргалтай мишээхэд хүргэдэг байсан. Хамаг хайраа харцан дээрээ аваачиж байгаад өөр лүү нь удаан ширтэхэд хүргэдэг тийм их аз жаргалыг, хайрыг өгсөн. Тэр хийх гэснээ, ертөнцөд ирсэн үүргээ гүйцэтгэж чаджээ. Харин би... Хангалттай хайр өгч чадсангүй.
Гонигийн хувцсыг буцаан далд хийлээ.

Тэхён бид хоёрын дунд өрнөсөн маргааныг тэр дурсахгүйгээр инээмсэглэж байхыг бодоход үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа бололтой. Эцэг эхүүд минь хэдийн явжээ. Тэд бүгд Гонид сэтгэлээрээ ханддаг байсан.

Гониг мартсан хугацаа гэж нэг ч үгүй. Хоёр жил өнгөрчээ. Бид жаахан байсан. Хүүхэд гэдэг амар зүйл биш гэдгийг мэддэг байсан ч, хэн ч үгүй түүний бүх зүйл нь болохыг хүссэн бидний ахархан хүсэл, эцэст нь ийм их уй гашууг авчирна гэж даанч санаагүй.

Гони байсан бол бидний байнгын маргааныг тэвчихгүй уйлах байсан даа. Уруул нь өмөлзөж, хамар нь улайгаад, хөлөөс минь байдгаараа зуураад уйлах байсан.

Хэзээ ч минийх болоогүй, миний бяцхан хүү.

|Хүүхдийн баярын мэнд

•Jealous•||Taekook\Completed\Where stories live. Discover now