Цээжинд мэдрэгдэх хачин их өвдөлтөөс болж өөрийн эрхгүй ухаан оров. Гэсэн ч энэ бүхнийг зүүд байгаасай гэсэндээ, дахиад нүдээ нээхэд өнөөх ногоон өнгийн харанхуйд гэрэлтдэг одод наасан тааз минь угтаасай гэж хүснэ. Дид, дид, дрр, дррррр~
Зүрхний аппарат, амьсгалын аппарат хоёрын дууг гэж таамагламцаа хүндэрч ядсан зовхио нээж эмнэлэгт сэрлээ. Ухаан орсныг минь илтгэх мэт хонх гэнэт дуугарч, сувилагч, эмч хоёр хэлхэлдэн орж ирэв.
"Are you okay? Mr. Jeon"
Би аажуухан толгой сэгсрэв.
"I have a pain in my chest."
Үгээ зөөж ядан амнаасаа урсгаад, чөтгөрийн өвдөлтүүдийг тоохгүй байхыг хичээнэ. Эмч надад баруун талын хамгийн доод хэсгийн гурван хавиргыг тайрч авснаа, мөн ингэхгүй л бол элгийг цоолж, бусад эрхтнүүдийг гэмтээх асар аюултай байсан талаар дуулгав. Хөл минь л зүгээр бол болоо гэсэн цухас баяр тодорсныг үгүйсгэхгүй.
"Tae? Where is Taehyung? He is my husband, you know?"
Эмч надад Тэхён болон түүний баг Оросыг 22:21 харьцаатай хожсон, мөн Тэхён жаахан доргилт авсныг эс тооцвол эрүүл саруул талаар үг бүрчлэн мэдээллээ. Санаа сэтгэл уужраад тайван амьсгалж болох ч юм шиг.
Би эмнэлэгт 32цагийг өнгөрөөжээ. Дахин 32цаг өнгөрсөн ч Тэхён над дээр ирсэнгүй. Сонин дээр бидний ослын талаар нийтлэл, мөн маргааш нь Тэхёны тэмцээндээ оролцсон талаар түүхийг гайхалтай уран дүрслэлтэй бичжээ.
Харин өмнө нь би гурван хавиргагүй амьдрал хэрхэн үргэлжлэх талаар огт бодож байгаагүй юм. Миний доторх яг л хоосорчихсон юм шиг хачин мэдрэмж, жаахан хүнд амьсгалахад өвдөлт өгч, тэр ч байтугай тэргэнцрээс босох зөвшөөрөл ч өгсөнгүй.
Тэхён Солонгос руу буцжээ. Тэр тун удахгүй олон улсын тэмцээнтэй. Энэ нь олимпд эрхээ авахын төлөө юм. Учир нь Пёнчаны өвлийн олимпд тэд тийм ч амжилттай оролдоогүйд байгаа.
Надад түүнийг буруутгах арга яагаад ч олдсонгүй. Ер нь яасан гэж буруутгах ч юм. Би ч гэсэн тэмцээнтэй басан бол явах л байсан. Гэхдээ ганц удаа ч болтугай эргэж очсоныхоо дараа...
---
Даккад гурван сар эмчлүүлж эцэст нь Солонгост ирлээ. Тэхён өвлийн Олимпикийн эрхээ авсандаа баярлаж залгаснаас хойш түүнээс бараг дуудлага ирээгүй ажээ.
Өдөрт хамгийн бага тунгаар өвчин намдаагч ууж, тэргэнцэр, суга таягийг бүрэн хаяж эргээд алхдаг боллоо. Тэргэнцэртэй амьтан очиж Тэхёныг зовоомооргүй байсан болохоор алхаж байгаадаа хэчнээн их баярлана гээч.
---
Дахин нэг сар өнгөрчээ. Бүтэн дөрвөн сарын дараа би өнөөдөр л нэг юм тэшүүрээ углаж, талбайд гарах мөч тохиов. Халаалтаа сайн гэх чинь хийн талбайг тойрон хэт хэд эргэлдэж, дасгалуудаа нэг нэгээр зөөлөө.
Алхамт, эргэлт, араараа гулгах гэх мэт техникүүд хялбар байсан ч үсрэлттэй эргэх мөчид би гараа хэрээслэн цээжиндээ түгжиж чадсангүй. Үсрэх тэр мөчид амьсгал минь тавигдаж, хүчээр түгжсэн гар минь өвдөлтөө дийлэлгүй салж, мөс туллаа.
Зүгээр дээ Жонгүг. Үүнээс хэцүү зүйл олон байдаг тийм үү? Гэж өөртөө бодох төдийд дахин босмоор авч, энэ дэндүү хэцүү юм...
|За та нар спорт ямар байдгийн харуулна аа окей!