"ЖИМИН!!" гэх охины орилох дуу хүүгийн гэрээр дүүрэн хадна. "Бас яачивдаа" гэсээр Жимин нойрмог царайлан өрөөнөөсөө гарч ирэв. Охин түүнийг очин тэврээд "босоогүй байсан юм уу? Хурдлаа хичээлдээ явах хэрэгтэй" гэвэл Жимин инээмсэглэн "яагаад тэврээд байгаа юм бээ?" гэхэд охин зөрүүлэн инээмсэглэн "нойрыг чинь сэргээх гэж" гээд доош буув.
Удалгүй Жимин хувцасаа өмсчихсөн бууж ирээд охины бэлдсэн өглөөний цайг ууж эхлэв. "Би ирээгүй байсан бол чи унтаад л байх байсан байна шүү" гэхэд Жимин чангаар инээн "тэгэх байжээ" гээд охины үсийг сэгсийлгээд гархаар босцгоов.
Сургууль дээр ирээд суудал дээрээ сууцгаан хичээл номоо гаргацгаав. Жимин охины өөдөөс харан ширээгээ дэрлээд хэвтчихэв. "Нойр хүрээд байнааа" гээд л сунжруулан хэлэхэд охин инээгээд өөдөөс нь харан хэвтээд "муу гахай" гэхэд Жимин год хийн босоод "хөөе, Шин Хюжин гомдмоор юм аа" гэв. Хюжин инээх үед багш орж ирэн хичээл эхлэв. Хюжин Жимин хоёр ч хичээл хийгээгүй л дээ. Үзгээрээ байлдаж дэвтэр дээрээ зуралцсаар байтал хичээл завсарлаж таарав.
Цайны цаг ч болон тэд хамт бууцгаав. Хоолоо авчихаад идэж байтал гэнэт охины гар нь салагнаад амьсгаадаад эхлэв. "Ж-жимин? Ө-өвдөөд байна" гэж чичэрхийлэх хоолойгоороо хэлэхэд Жимин түүнийг үүрээд хурдхан шиг ангидаа орж ирээд охины цүнхийг нь ухан эмийг нь гарган охины аманд хийв. Охин эмээ уусан ч зүгээр болох гэж хэсэг хугацаа шаардав. Амьсгаадхаа болисон ч гар нь чичэрсээр байв. Нулимс нь хацар дээр нь тогтсон байх ба Жимин түүн рүү санаа зовсон харцаар харсаар.
"Яаж байна, би чөлөө авчихлаа явцгаая" гэсээр Жимин Хюжин дээр ирэхэд Хюжин өөрийгөө хүчлэн инээгээд "зүгээрээ, нэгэнт чөлөө авчихсан юм бол яахав дээ явцгаая даа" гэсээр тэр хоёр сургуулиас гарцгаав.
"Манайх руу юу?" гэсээр Жиминыг асуухад Хюжин толгойгоо дохин "танайх руу" гэсээр тэд Жимин руу явцгаав.
YOU ARE READING
Winter Flower
Romance-Чи үхсэнийхээ дараа юу болмоор байна. -Би өвөл ургадаг цэцэг болмоор байна... Эхэлсэн: 2020:06:01 Дууссан: 2020:06:13