"Эмээ, явлаа" гэсээр гэрээсээ инээмсэглэн гарах охиныг хэн ч харвал дэндүү сайхан амьдралтай гэж бодохоор л байна. Гэвч тэр тийм биш шүү дээ, зүгээр л инээмсэглэлээрээ бүх зовлон шаналал гунигаа нуучихдаг болохоос.
"ЖИМИН, БОСООРОЙ"
"Босчихсон байна аа"
"Аан, өө юу чи цайгаа уусан уу?"
"Уучихсаан"
Хичээл эхэлтэл хаа байсан юм.
Жимин охиныг хажуудаа суулган зурагтаа асаав. Тэд кино үзэн их л жаргалтай харагдана.Юм бүхэн харагддаг шиг ээ байгаасай. Жаргалтайгаар инээх инээмсэглэлийх нь цаана хэлж чадаагүй үгс, өвчин зүдгүүр, зовлон шаналал, айдас нуугдаж байгаа. Харагдаж байгаа шиг ээ жаргалтай байгаасай.
Хичээл дээрээ онгоц буудан тоглож буй Жимин Хюжин хоёр. Багш нь загнасан ч үргэлжлүүлэн тоглох хоёр.
"Жимин доошоо бууж юм идэх үү?"
"Мм, явцгаая"
Дуугаа хураан явах Жиминыг гайхан Хюжин хөгжөөх зүйлс ярисан ч Жимин инээсэнгүй.
"Жимин юу бодоод байгаа юм?"
"Дараа хэлье"
Өөрийгөө түүнд үнэхээр хайртай эсэхээ бодон дотроо тэмцэлдэж байгаа нь дэндүү өрөвдөлтэй.
Тэр надад хайртай болов уу?
Сэтгэлийг минь хүлээн авах болов уу?
Зүгээр л хэлчих зүйлийг хэлэхгүй удвал..тэр үед бүх зүйл дуусчихсан байх болно.
YOU ARE READING
Winter Flower
Romance-Чи үхсэнийхээ дараа юу болмоор байна. -Би өвөл ургадаг цэцэг болмоор байна... Эхэлсэн: 2020:06:01 Дууссан: 2020:06:13