"Жимин одоо буцах хэрэгтэй"
Гэхэд Жимин түүнийг өргөсөөр тэргэн дээр нь суулган түрэн явсаар эмнэлэг дээр ирэв.Хюжин өрөөндөө Жиминыг хоол аваад ирэх хойгуур нь юм бичэн сууна.
Бурхан минь, би үхмээргүй байна. Би Жиминтэй хамт баймаар байна. Жиминтэй хамтдаа амьдармаар байна.
"Хюжин, би ирлээ"
Гэхэд Хюжин хийж байсан зүйлээ болин Жимины авчирсан хоолыг идэв.2 долоо хоног өнгөрсөн.
Хюжины бие улам муудсаар л. Жимин өдөр болгон шахуу хичээлээ таслан байж ирж түүнийг хардаг болсон. Байхгүй хойгуур нь зүрх нь зогсчихвол өөрийгөө буруутгаад ханахгүй байх.Жимин эмнэлэг дээр ирэн Хюжины гарнаас нь барив. Хюжин сэрүүн байсан ч нүдээ нээх тэнхэл байсангүй.
Хюжин хос бугуйвчаа зүүсээр байсанд нь Жимин инээмсэглэв.
Хюжин нүдээ аньсан хэвээр "Жимин, би танайх руу явмаар байна" гэв.
Тэд Жимины гэрт ирчихээд бас оронд нь хамт хэвтэнэ. Жимин хоол хийж байх хооронд нь Хюжин жижигхэн хайрцаганд бурхнаас гуйж бичсэн гуйлт бүрээ хийн дээр нь Жиминд зориулж бичсэн захиагаа хийгээд Жимины хувцасны шүүгээн дээр нь тавив.
Цаг нь болжээ...
YOU ARE READING
Winter Flower
Romance-Чи үхсэнийхээ дараа юу болмоор байна. -Би өвөл ургадаг цэцэг болмоор байна... Эхэлсэн: 2020:06:01 Дууссан: 2020:06:13