Тэд хоол идчихээд өөд өөдөөсөө харан хэвтсээр л.
"Хюжин, зүгээр үү? Буцахгүй юм уу?"
Гэхэд Хюжин толгойгоо сэгсрэн Жиминыг улам чангаар тэврэв."Хөөе, би амьсгалж чадахгүй нь, суллаачээ" гэхэд Хюжин түүнийг тэврэх тэврэлтээ суллав.
Тэд унтахаар болон бие биенээ тэвэрсээр нүдээ анив.
Хюжин унталгүй түүнийг ширтсээр. Хюжин түүнрүү удаанаар ойртсоор уруул дээр нь үнсэв. Жимин түүнийг улам чангаар тэврэн зөрүүлэн үнсэв.
"Одоо унтдаа, маргааш эмнэлэг дээр очихгүй бол загнуулах байхдаа"
Гэхэд Хюжин инээн түүнийг тэврэн унтаад өгөв.
/Жимин/
Тэр унтчихаад дахиж сэрээгүй...Өглөө нь би түүнийг сэрээсэн ч тэр сэрээгүй. Үзэсгэлэнт нүдээрээ над руу хараагүй. Бүх зүйл оройтчихсон байсан.
Оршуулгыг нь хийж дуусан гэртээ ирэн өрөөндөө орвол шүүгээн дээр минь хайрцаг байлаа. Хайрцаг дотор маш олон захиа байсан ба бүгд л адилхан үгтэй байсан юм.
Би амьдармаар байна..
Жиминтэй хамт баймаар байна..
Насан туршдаа Жиминтэй хамтдаа амьдармаар байна..
Би үхмээргүй байна...
Гэх үгтэй захианууд бараг 100 гаруй байлаа. Нулимс минь урссаар.
Дээр нь байх захиаг уншвал
Сайн сууж байна уу? Жимин,
Би сайн байгаа, чи хичээлээ сайн хийж байгаа юу? Эрт сэрж хичээлдээ хоцрохгүй очиж байгаарай. Удахгүй төгсөх гэж байж.
Чамайг энийг хэзээ олох бол гэж нэлээн бодлоо. Чмар ч байсан энийг уншиж байх үед чинь би дэлхий дээр байхгүй байна. Гэсэн ч би үргэлж чамтай хамт байх болно оо.
Бага байхдаа чиний зайрмагыг булааж байсанд уучлаарай. Чинийх гоё харагдаад байсан юм.
Зза, миний Чимчим, хичээлээ сайн хийгээрэй, онц дүнтэй төгсөнө шүү. Муу дүн авах юм бол би гомдоно шүү.
Сайн сууж байгаарай,
Шин Хюжин♡
Захидлыг уншиж дуусгахад Жимины нулимс нэг нэгээр захидлыг норгоно.2 сарын дараа
Жимин Хюжины хэлснээр хичээлээ маш сайн хийж байнаа. Хюжиныг гомдоохгүйн тулд.Өнөөдөр Хюжины төрсөн өдөр гэж бодон Жимин жижигхэн бялуу барин түүний булшны өмнө ирсэн нь энэ байлаа.
"Миний Хюжин төрсөн өдрийн мэнд" гээд төрсөн өдрийн дуу дуулж эхэллээ. Дуулж байхдаа уйлахгүйг хичээнэ. Дуулж дуусаад лааг нь асаавал салхи салхилаад унтраачихав.
"Өө, хүслээ шивнэхгүй" гээд Жимин бялуугаа хоёр хуваан нэгийг нь булшны урд тавин өөрөө газар суугаад нэг хэсгийг нь идэж эхлэв.Түүнийг идэж байх хооронд гэнэт цас ороод эхлэв.
"Өө Хюжин, цас. Цас орж байна" гээд дээшээ харан бага зэрэг инээмсэглэв. "Миний Хюжин сайн сууж байгаарай. Би удахгүй дахиад нэг ирнэ ээ" гээд хэсэг сууж байгаад явав.Хюжины эмээтэйгээ амьдардаг байсан гэрт нь ирэн Хюжины өрөөний орон дээр нь хэвтэв. Түүний үнэр одоо хүртэл үнэртэж байлаа.
12 сарын 23
Өвөл дундаа орж үнэхээр хүйтэн байна. Хюжин байсан бол гадаа тоглоол байх байсан даа.Жимин Хюжины гэрийн арын цэцэрлэгт ирэн савлуур дээр нь суув. Гэнэт нүдэнд нь нэг зүйл тусан тийшээ очиходоо Жимин нүдэндээ ч итгээгүй юм. Нулимс нүднээс нь урсана.
Цэцэг, цэцэг байсан юм. Үнэхээр үзэсгэлэнтэй бүдэг цэнхэр өнгийн цэцэг ургасан байсан юм.
Жимины бурханаас гуйсан хүсэл биелээгүй ч Хюжиных биелсэн юм.
Бурхан минь, би Жиминтэйгээ хамт амьдармаар байна. Жиминтэй хамт баймаар байна.
Одоо тэд хамт байж чадна...
Зиа ингээд дуусах шив. Шал утаггүй дуусгачихлаа гэхдээ яахав. Хүний л амьдрал.
YOU ARE READING
Winter Flower
Romance-Чи үхсэнийхээ дараа юу болмоор байна. -Би өвөл ургадаг цэцэг болмоор байна... Эхэлсэн: 2020:06:01 Дууссан: 2020:06:13