2

41 3 0
                                    

Жимины гэрт нь орж ирээд охин шууд л Жимины өрөө рүү ороод орлуу нь шургачихав. Жимин ч хажуугаар нь орон өөдөөс нь харан хэвтэв. Хюжин Жимины нүд рүү нь харан инээмсэглэн "одоо наад харцаа болиочдээ, зүгээр болчихсоон" гэхэд Жимин бага зэрэг инээмсэглэн "заза, өвдвөл хэлээрэй" хэмээн ярихаа болисонд чимээгүй байдал тэднийг ахин нөмрөн авав.

Хэсэг бие биенээ харан хэвтсэний эцэст охин ам нээн "өвчнөөсөө болоод чамайг байнга зовоочихоод байх юм, уучлаарай" хэмээн Жиминаас харцаа салгахад Жимин инээн "юу гэж дээ, харин чамайг өвдөхөд чинь хажууд чинь байж чадаж байгаадаа баяртай байна" гэв. Хюжин итгэл муутайхан гараа Жиминыг тэвэрхээр явуулвал Жимин явуулж буй гарыг нь татаад өөрийгөө тэврүүлчихэв. "Би чамайг өвтгөхгүй шүү дээ" гэвэл Хюжин инээн Жимины энгэрт наалдан нэг л мэдэхэд унтчихсан байв.

/Жимин/
Яагаад? Яагаад энэ гайхалтай нэгэнд энэ өвчнийг нь өгж байгаа юм бэ? Ээж нь энэ өвчнөөр нас барж аав нь орхиод явчихсан энэ охинд аль хэдийн дэндүү хэцүү байхад.

/Хюжин/
Ууг нь гайгүй байдаг байсан өнөөдөр л гэнэт өвчин хөдөлчих юм. Ээжээс минь дамжин ирсэн энэ өвчин үнэхээр намайг зовоож байна. Эмч хэлэхдээ тархины ямар нэгэн өвчин гэсэн. Харамсалтай нь эмчлэх арга байхгүй. Бага байхад хааяа л нэг сэдэрдэг байсан өвчин маань одоо бараг өдөр болгон л сэдэрч байх шиг байна. Эмээ ууж байгаа ч нэгэнт эмчлэгдэх арга байхгүй юм чинь дээ.
.
.
.
.
Өдрийн 3 цагын үед тэр хоёр сэрцгээв. Бие биенийгээ алдахгүй гэсэн шиг чангаар тэвэрчихсэн унтах хоёр. Амьдрал дэндүү хатуу юм.

Энэ хоёр хүүхдийн хувь тавилан дэндүү гунигтай биш гэжүү.

Нэг нь өвчнөөр нас барна. . .

Нөгөө нь сэтгэлийн шархтай үлдэнэ. . .

Winter FlowerWhere stories live. Discover now