Эмээ уйлахыг минь харах дургуй гэж Хюжин бодсоор нулимсаа тэвчин булшны өмнө суусаар. Жимин ирж түүнийг босгоод тэд Хюжины гэр лүү явцгаав.
Орж ирэхэд л үнэхээр хоосон мэдрэгдэж байлаа. Эмээ нь хоол идсэн үү? гээд л гал тогооноос инээсээр гараад ирдэгсэн. Хюжин эмээгээ хоол идсэн эсэхийг нь асуугаад гараад ирнэ гэж бодон тэндээ зогссоор.
Бие биентэйгээ нэг ч үг дуугаралгүй Хюжин өөрийнхөө цүнхэнд хэрэгтэй гэсэн хувцасаа чихэн Жимин түүнийг нь барин гарав.
"Эмээ Жимин тэй хонолоо, явчихаад ирье"
гээд хэсэг хариу хүлээж зогсов. Ямар ч хариу ирсэнгүйд Хюжин бодит байдалтай эвлэрэн нэг санаа алдчихаад Жимины гэр лүү явцгаав.Жиминыд ирчихээд санаа алдан буйдан дээр нь суутал Жимин намайг босгон өрөөндөө оруулан намайг хэвтүүлэв. Тэгээд өөрөө миний өөдөөс харж хэвтээд намайг тэврээд нүдээ анив.
Түүний бие нь чичэрч байна. Тэр уйлаад байна.
"Жимин? Битгий уйлаад байлдаа"
Гэхэд Жимин нулимсаа арчаад "дахиж уйлахгүй байцгаая" гэв.Нэг сэрээд хартал орой болчихсон байлаа. Жимин унтсаар л.
Хюжин түүний өөдөөс харан хацрыг нь илнэ. Гэнэт Жимин нүдээ нээн Хюжин орноосоо унахаа шахав. Жимин түүнийг барин тэд харц тулгарсан ч бие биенээсээ харцаа салгасангүй. Жимин түүнд ойртсоор уруул дээр нь үнсчихэв. Хюжины нүд нь томорсон ч уруулаа салгасангүй.
Жимин түүнээс уруулаа салган хэсэг ширтсэнээ "уучлаарай" гэв.
"Үгүй ээ үгүй, зүгээр" гэхэд Жимин инээмсэглэн "юм идэх үү?" гэв. Хюжиныг толгойгоо сэгсрэхэд Жимин түүнийг тэврээд тэд оройжингоо юм ярьж хонов.Үргэлж ийм жаргалтай байгаасай.
Би ч гэсэн тэднийг жаргалтай байгаасай гэж хүсч байна. Гэхдээ би гунигтай төгсгөл аль хэдийн биччихсэн. Яахав хүний л амьдрал.
YOU ARE READING
Winter Flower
Romance-Чи үхсэнийхээ дараа юу болмоор байна. -Би өвөл ургадаг цэцэг болмоор байна... Эхэлсэн: 2020:06:01 Дууссан: 2020:06:13