Ё

1.6K 227 11
                                    

Өдрийн төгсгөлийн хамгийн сайхан нь юу байсан гээч? Ах өөрөө түрүүлж уруул дээр минь үнсээд, ямар нэг аюултай зүйл тохиолдвол хамтдаа зугтана гэсэн. Тэрхэн хором мөчид би хорвоогийн бүх гай тотгорыг туулж чадахаар хүч мэдэрсэн шүү дээ.

Харин түүнтэй хамт байх тэр сайхан мөчүүдийг хороох нэг зүйл нь би хаан болж магадгүйд байгаа юм. Аавын хэлснээр надад ном зааж байгаа нь зүгээр ч нэг зүйл биш гэсэн. Тэгэхээр, энэ бүхнийг яаж ийгээд зогсоох хэрэгтэй. Зөндөө олон ханхүү байхад заавал би гэнэ шүү.

Ордноос хаад нэг явуулдаг алтан утсан хатгамалтай хээнцэр торгоор бяцхан сахиусан уут хийж, ээжийн минь өгсөн хоёр ширхэг хаш чулууг хийлээ. Арван гурав дахь үеэс эхлэн уламжлагдан явсаар эцэст нь ээжид ирж, ээж аавд өгөх байсан ч надад өгсөн юм даг. Одоо харин би үүнийг Тэхён ахад өгнө.

Цэнхэр өнгө голчилсон ёнбуг өмсөж, хилэн хараа үлдээгээд байцаан шийтгэх яам руу энгийн иргэн шиг алхлан орлоо. Тэгээд цаад хаалгаад нь гарч, модон дунд байрлах булаг шанд тойрсон эзгүй цэцэрлэгт ирэхэд ах хэдийнээ ирчихсэн байв.

"Би хэн бэ?"

Ахын нүдийг хоёр гараараа тагласан ч угаас шууд танигдсан тул инээд алдан хажууд нь суулаа.

"Наашаа алхахад чинь л таначихсан. "

Над руу хараад инээмсэглэх нь миний сүүлийн хэдэн жил амьдарч ирсний минь утга учир ч юм шиг. Эл инээдийг хараад сууна гэвэл үхсэн ч сэхсэн ч чадна шүү дээ.

"Та жаахан жүжиглэж бай л даа, урамгүй ходоод бэ?" намайг хошуугаа унжуулан гонгиноход Тэхён ах их л гайхсан шинжтэй харан сууна.

"Хөлдүү төмс!" би дахин ам нээгээд өвдгөө тэврэхэд ах наашаа огцом ойртов. Арай үнсэх гээгүй биз дээ? Ичээд байна жүү!

"Хөлдүү төмс чинь аймаар муухай амттай юм байна лээ."

Хүүш ээ, ёстой жинхэнэ хөлдүү төмс! Энэ ахыг яая даа байз. Күэ ердөө, хүн мэдрэмжгүй байж болно, гэхдээ энэ арай дэндэнэ ээ.

Би урагш жаахан тонгойж булгийн уснаас гараараа хутган, алган дээр жаахан тогтсоныг нь ах руу цацаад, босч амжихаас нь өмнө дахин цацаж хар хурдаа цэцэрлэгийн цаашаа гүйлээ.

"Жонгүг аа! Ах нь чамтай тоглоход хэтэрхий хөгшин байна."

Араас орилох нь тодхон сонсогдож, хамаг тоглох хүсэл алаад хаячихсанд уурсан, хөлөө дэвсэн алхсаар хажууд нь суув. Тэгээд илд атгадаг гэхэд итгэмээргүй нарийхан хуруутай гарын авч өөрийнхтэйгөө харьцуулж үзнэ. Ичмээр юм, би ямар ах шиг арван хэдэн жил илд барьсан биш. Тэгтэл эвэршээд авах юм алга. Ахын гар тэгсэн чинь бүр булбарай, зөөлхөн байдаг шүү.

"Би таны хажууд байгаа мөртлөө санаад байх юм?"

"Баярлалаа, бяцхан минь. Чи байгаагүйсэн бол өдийд сайн дураараа тулаанд үрэгдэхгүй юу?"

Сүүлийн үгийг сонсоод л би ойлгосон юм. Ах энэ ажилдаа дургүйн дээдээр дургүй гэдгийг. Тэр эцгийн минь тушаалаар элэг нэгтэн ч бай, харийн араатан ч бай бүгдийг нь хөнөөдөг.

Ирээдүйд болж магадгүй зүйл бүрээс өдөр болгон уучлалт гуйна. Амлаж байна.

Бас худлаа ярьж байгаад уучлаарай...

|ТА НАРЫГАА САНАСАН ШҮҮ!

•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now