Screaming at the world

329 68 14
                                    

🎶Holding on too tightHead up in the cloudsHeaven only knowsWhere are you know🎶

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🎶
Holding on too tight
Head up in the clouds
Heaven only knows
Where are you know
🎶

-

Би урьдах толинд сүнс харсан хүн шиг царайгаа харан сууна. Жоннигийн ээж аав түүнтэй хамт эмнэлгийн өрөөнд байгаа. Түүнтэй ч гэж, түүний биетэй гэх юм уу.

Түүнд л хөөрхөн харагдахыг хүсэж өчигдөрхөн авсан шинэ даашинз минь хэрэггүй болчихлоо. Уйлснаас болж хичээнгүйлэн будсан будаг минь арилж замбараагүй харагдана. Түүнийг ээж минь хажууд суугаад арчиж өгч байгаа юм. Хацар дээр минь Жоннигийн цус хатаад тогтчихож. Энэ бүхэн зүүд байх ёстой тийм биз дээ?

25 насныхаа төрсөн өдрөөрөө болзоот залуугаа хүлээж байгаад автомашины осолд орсон гэж сонссон минь гэнэтийн бэлэг байгаасай. Намайг айлгах гэж л бэлдсэн бэлэг нь байгаасай. Төрсөн өдрийн мэнд хүргэе гээд инээгээд босоод ирээсэй.

Гэхдээ энэ дэндүү удаан үргэлжлээд байна шүү дээ.

"Эгч ээ, үүнийг идчих"

Аав дүүг минь дагуулсаар нааш ирэх ба хавчуургатай талх авсан бололтой. Дүү минь ч Жоннитой их дотно байсан юм. Гэвч тэр хэтэрхий балчир тул болоод байгаа зүйлсийг ойлгохгүй байгаа.

Би үг хэлэх тэнхээгүй байсан тул идэхгүйгээ илэрхийлэн толгойгоо сэгсрэв.

"Ненси охин минь, жоохон юм идэж байж сэргэнэ шүү дээ" Аав ийн хэлээд толгойг минь илэх аж.

Амьсгалах ч надад хүнд санагдаж байна.

Жоннигийн ээж, аав өрөөнөөс нулимс дуслуулсаар гарч ирэв.

Над руу нэг зүйл Жоннигийн аав сунгаад "Энэ чамд бололтой, Ненси"

Жижиг хайрцаг болон нэг улаан сарнай. Сарнайн доторх жижиг цаасан дээрх захиа. Тийм ээ, энэ бүхэн надад бололтой. Гэхдээ энэ биш чи л хэрэгтэй байна Жонни.

Жижиг хайрцагтай зүйлийг хурдхан шиг нээгээд үзвэл хоёр ширхэг жижиг алмаазан бөгж байх нь тэр.

---

Dancing With Your GhostWhere stories live. Discover now