How do i trust?

230 62 8
                                    

🎶I stay up all nightTell myself I'm alright Baby you're just harderTo see than mostI put the record onWait 'til i hear our songEvery night I'm dancing with your ghost Every night I'm dancing with your ghost🎶

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🎶
I stay up all night
Tell myself I'm alright
Baby you're just harder
To see than most
I put the record on
Wait 'til i hear our song
Every night I'm dancing with your ghost
Every night I'm dancing with your ghost
🎶

-

Хэдэн өдрийн дараа би өөрийн гэртээ ирэв. Ажлаасаа чөлөө авсан хугацаа минь дуусч байгаа. Бүх өрөөнийхөө хөшгийг нээгээд гадаах орчныг тайван ажиглав.

Хэрцгий юм...

Энэ дэлхий дээр цаг тутамд хэн нэгний нандигнаж хайрладаг хүмүүс хорвоогоос хальж байхад нар манддагаараа мандаж, цэцэгс улам дэлгэрч, шувууд дүүлэн нисээд л. Юу ч болоогүй мэт тайван байна.

Байгаль гэж үзэсгэлэнтэй атал харгис юм. Эсвэл хүмүүс бид харгис юм болов уу?

Саяхан энэ хотыг бүхэлд нь усан хот болгох нь уу гэлтэй орж байсан бороо ч яахав. Бороо бол хэвийн үзэгдэл, шиврээ ч бай аадар ч бай бүгд хэвийн. Байгалийн хуулиар цаг нь ирэхээр орох ёстой зүйл шүү дээ. Хэн нэгэн амьсгал хураах болгонд бороо ордог бол хэзээ ч дуусашгүй бороо цутгах байсан биз.

Би Жоннигийн хувцасны шүүгээг дэлгэв. Түүний хувцас, түүний үнэр, бараг л тэр гэсэн үг. Шинэхэн даашинзаа өмсөж, онцгой өдөрт зориулсан будалт хийсэн байсан сан. Төрсөн өдөр маань байсан тул гэрийнхэнтэйгээ өдрийн хоол идэж байсан юм. Жонни орой нь болзоонд урьсан тул түүнийг хүлээгээд Виллтэй тоглоод сууж байтал эмнэлгээс залгасан. Цааш нь та бүхэн мэдэж байгаа биз.

Шүүгээнд орж суугаад хаалгыг нь хаав. Хэдийн харанхуй байсан ч би нүдээ анилаа. Түүний цамцыг энгэртээ тэврэн хажуудаа байгаагаар төсөөлж эхлэв. Үгүй ээ, тэр миний хажууд байгаа. Надад мэдэгдэх учраа л олоогүй явж байгаа юм.

Хэдэн долоо хоногийн турш түүний үнэрийг мэдрээгүй тул их саначхаж. Нэг өдөр энэ үнэр нь арилчихвал би яах болж байна?

Би шинэлэг мэдрэмж мэдэрсэн юм. Яг л түүний дотор ороод суучихсан юм шиг санагдаж байна.

Түүнийхээ гэрт өмсдөг байсан нимгэн цамцыг өмслөө. Хэдийн надад хэтэрхий томддог ч тухтай байдаг юм.

Бас одоо ядаж л гэрт байхад минь Жонни яг миний хажууд байгаа мэт санагдах болно. Түүний үнэр намайг тойрон үнэртэж тэр үргэлж хажууд минь байх шиг болно. Гэхдээ өмсөөд байвал түүний үнэр илүү хурдан гарчихна шүү дээ. Ингэж бодсоор би буцаан шүүгээнд нь хийв. Энд бүгд байсан нь дээр биз.

Түүний хэлснээр Жонни над дээр ирэх болно. Тэр замаа бараг л олчихсон гэсэн шүү дээ.

---

Dancing With Your GhostWhere stories live. Discover now