How do i trust again?

232 60 17
                                    

🎶How do i love?How do i love again?How do i trustHow do i trust again?🎶

Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.

🎶
How do i love?
How do i love again?
How do i trust
How do i trust again?
🎶

-

Ажил дээр ирэхэд овоорсон бичиг цаас ашгүй байсангүй. Захирал намайг иртэл өөр хүнээр хийлгэсэн гэнэ. Ядаж л захирал маань хүн чанартай юм даа. Түүнийг Тэн гэдэг юм. Их сайн хүн.

Захирлын уулзалт дууссаны дараа өрөөнд нь хэдэн бичиг баримт дээр гарын үсэг зуруулах гээд өрөөнд нь оров. Тэр дууссан бололтой тэднийг буцаан надад өгснөө шүүгээнээсээ гоёмсог боож чимэглэсэн хайрцаг гаргаж ирээд "Төрсөн өдрийн бэлэг. Танд хувийн асуудал гарсан тул тэр өдөрт нь өгч чадсангүй"

Тэр уг нь их сургуульд манай доод анги байсан юм. Бас их дотно байж билээ. Тийм учир надаас дүү. Баян айлын хүүхэд байсан болохоор гэнэт л манай захирал болчихсон.

Би сулхан хоолойгоор "Баярлалаа"

Хэлсэнчлэн тэр их хүн чанартай хүн. Өөрийнх нь доор ажилладаг хүмүүст төрсөн өдрийн бэлэг өгөх нь түүний хувьд сүртэй зүйл биш.

Төрсөн өдөр...

Энэ өдөр бүх хүн жаргалтай байх ёстой.

Гэхдээ магадгүй би төрсөн өдөр болгоноороо уй гашууд живэх биз.

"Найз залууд чинь болсон явдалд харамсалтай байна... Та их цонхигор харагдаж байгаа тул дахиад хэд хоног амар даа. Дээрдсэн үедээ эргээд ирээрэй"

-

Орой нь би дахиад л дүүтэйгээ гадуур зугаалав. Өөрийгөө хөгжөөх арга энэ л байна.

Гэрт минь хаа сайгүй бидний зураг, хамтдаа авсан зүйлс, өөр, өөрийн гэсэн дурсамжтай тавилгууд гээд л. Түүнийг бодохгүй байхыг хүссэндээ гадагш гарсан юм. Гэхдээ буруу байж. Дүүтэй минь бид 3 байнга гадуур зугаалдаг байсан сан. Хамтдаа жоохон хүүхэд шиг тоглон, зайрмаг идэнгээ инээлдэн алхаад л.

Би байгаа газар түүнийг гэх дурсамж үргэлж байх юм байна.

Дасах ёстой, энэ амьдралдаа дасах ёстой. Чамгүйгээр амьдрахдаа би бага багаар бэлдэж эхэлж байгаа аж.

Гэхдээ би цаашдаа хэнийг хайрлах юм бэ?

Яаж дахиж хэн нэгнийг чамайг хайрласан шигээ хайрлах юм?

Цаашдаа хэнд итгэх юм бэ?

Чамайг намайг ойлгодог шиг итгэлийг минь даах хүн гарч ирэх болов уу?

Үгүй ээ...

Би чадахгүй юм байна.

Зүгээр л одоогийнх шиг чиний эхнэр хэвээр үлдье.

---

Dancing With Your GhostDove le storie prendono vita. Scoprilo ora