I'm still your girl

254 65 17
                                    

🎶I stay up all nightTell myself I'm alright Baby you're just harderTo see than mostI put the record onWait 'til i hear our songEvery night I'm dancing with your ghost Every night I'm dancing with your ghost 🎶

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

🎶
I stay up all night
Tell myself I'm alright
Baby you're just harder
To see than most
I put the record on
Wait 'til i hear our song
Every night I'm dancing with your ghost
Every night I'm dancing with your ghost
🎶

-

"Ийм зүйл болсонд үнэхээр харамсалтай байна"

Би муухан инээмсэглээд "Энэ хүртэл ирсэнд баярлалаа"

"Зүгээр дээ Ненси, чамд хэцүү байгаа гээд шууд л нислэг захиалаад хүрээд ирсэн"

Өөр хот руу нүүсэн найз маань Жоннигийн оршуулга дээр ирсэн нь энэ юм.

Осол гаргасан хүн өчнөөн нөхөн төлбөр өгч, оршуулгад зориулж ч хүмүүс хандив өгч байв. Гэхдээ юу ч хангалттай биш шүү дээ. Ойр дотны хүмүүсийнх нь түүний санах сэтгэлийг дуусашгүй мөнгөөр ч дарж чадахгүй.

Тэдний хүү, дотны найз л тэдэнд хэрэгтэй байна, мөнгө бус.

Би хуруун дахь бөгжөө хараад инээмсэглэв. Хайртай хүнтэйгээ хэдийн гэрлэсэн тул би жаргалтай байх аж. Тэр минь бөгжөө хэзээ ч хуруунаасаа салгахгүй гэж бодоход харин улам л жаргалтай болж байна.

Хэлээд хэлээд барамгүй санагдсан тул дахин хэлье, Жонни. Энэ удаад үргэлж хэлдэг шигээ бус сэтгэл дотроо зөвхөн чамд шивнэн хэлье. Сэтгэлийн гүндээ зөвхөн чамайг л сонсоосой гэж шивнэж байгаа юм шүү хайрт минь.

"Хайртай шүү, Жонни. Үргэлж"

Чи л энэ үгсийг надаас сонсож, миний хайрыг чи л хүртэх эрхтэй.

Дахиад надаар тоглоом хийхийг чинь ямар их харахыг хүсэж байна аа?

Тэвэрт чинь хэвтэхийг.

Чиний үнсэлтээр нойрноосоо сэрдэг байснаа.

Тийм сайн биш ч чадахаараа хийж өгдөг байсан хоолыг чинь. Миний хувьд чи ээжийн минь дараа орох шилдэг тогооч байж билээ. Цаашдаа ч тийм байх болно.

Чиний хоолой.

Хаа сайгүй үнсэж явдаг түүний уруул.

Над руу харахдаа хайр гэрэлтдэг харцыг чинь.

Чиний гэсэн бүх зүйл, эд эс болгоныг чинь би санаж байна, Жонни.

---

Dancing With Your GhostDonde viven las historias. Descúbrelo ahora