Baby why'd you go away?

280 66 16
                                    

🎶How do i love?How do i love again?How do i trust?How do i trust again?🎶

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🎶
How do i love?
How do i love again?
How do i trust?
How do i trust again?
🎶

-

Бөгж? Арай хуримын бөгж?

Сарнайн доторх цаасыг уншаад би инээмсэглэсэн ч уй гашуу минь улам нэмэгдчихлээ.

'Би өвдөг сөгдөж гуйх төлөвлөгөөтэй байна. Тэр маань бүтсэн тул чи үүнийг уншиж байгаа байх. Дахин асууя.
Ненси... Миний эхнэр болох уу?"

Хоолой минь зангираад дахиад л нулимс унагаачхав. Түүний өөрийн цэвэрхэн бичгээр бичсэн захианы дээр нулимс минь унах нь тэр.

Жонни надад гэрлэх санал тавих гэж байсан байна шүү дээ.

Тийм ээ, би дуртайяа чиний эхнэр болъё, Жонни.

Түүнийхээ царайг сүүлийн удаа харах боломж олдоход би ядам хуруунд нь өнөөх бөгжний нэгийг зүүж өгөв. Өөрөө ч нэгийг нь зүүсэн юм.

Уйлахгүйг хичээн, хүндхэн урт амьсгаа аваад "Бид албан ёсоор гэрлэсэн шүү, Жонни. Ингээд бид эхнэр, нөхөр болсон гэсэн үг"

Өөрсдийн бөгж зүүсэн гарыг чанга гэх чинь атгуулаад би түүний уруул дээр үнсэв. Хариу үнсэхгүй нь харамсалтай. Гэсэн ч би дахин дахин үнссээр л байсан юм. Бага зэрэг өндийгөөд, надад дэндүү нандин санагддаг царайг нь тод хараад хүчлэн инээмсэглэв.

Аньсан байх нүдэн дээр нь нэг үнсээд хацраа уруулд нь наалаа. Үргэлж үнсдэг байсан газар нь юм л даа.

Болзоондоо л зориулж дэгжин хувцас өмсөж, үсээ янзалсан бололтой, би ч тэр. Зорьж авсан улаан даашинзтайгаа түүнийг үдэж өгөх нь.

"Тайван нойрс доо, Жонни. Чамайг сайхан газарт байгаа гэж итгэж байна. Чамдаа үнэхээр их хайртай шүү" ийн шивнээд түүнээс салсан ч эмч нар орыг нь түрээд хаашаа ч юм дагуулан явахад нь явуулж чадахгүй мэт санагдав.

"Жонни!"

Гуйя, ингээд явчхаж болохгүй шүү дээ.

Гэсэн ч би юу хийж чадаагүй. Түүнийг явуулах л сонголт үлдсэн юм

---

Dancing With Your GhostWhere stories live. Discover now