Dancing with your ghost

410 80 69
                                    

🎶I stay up all night Tell myself I'm alright Baby you're just harder To see than most I put the record on Wait 'til hear our song Every night I'm dancing with your ghost Every night I'm dancing with your ghost 🎶

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🎶
I stay up all night
Tell myself I'm alright
Baby you're just harder
To see than most
I put the record on
Wait 'til hear our song
Every night I'm dancing with your ghost
Every night I'm dancing with your ghost
🎶

-

"Ненси, Ненси. Сэрээрэй хонгор минь"

"Жонни?"

Одоо харж буй зүйл минь түүний инээмсэглэл...

"Энэ чи мөн үү?"

"Тийм ээ Ненси, би Жонни байна" гэсээр миний бөгж зүүж өгсөн гараараа гарыг минь атгав. Бөгж нь яг хэвээрээ хуруунд нь байсанд би инээмсэглэв.

Би өндийгөөд орон дээр минь суух түүнийг тэвэрч авлаа.

"Санасан шүү, Жонни"

"Би ч бас үнэхээр их санасан, хайрт минь"

Ахлах сургуулийн шинэ жилийн үдэшлэгээр Жонни намайг бүжгэнд урин бидний харилцаа эхэлж байсан юм. Яг тэр ая хаанаас ч юм эгшиглээд байх шиг.

"Жонни, энэ ая хаанаас яваад байгаа юм?"

Тэр инээмсэглэн үсийг минь илээд "Чи минь л сонсохыг хүсэж байгаа тул би зүүдний ертөнцөд чинь бэлэглэж байгаа нь энэ. Бас төрсөн өдрөөр чинь хийх ёстой байсан болзоогоо одоо гүйцэлдүүлэх гээд"

Би түүний царайнаас огт харцаа салгаж чадсангүй. Дахиж харамсмааргүй байна. Энэ удаад сайн гэх чинь хараад авъя.

"Эхнэр минь надтай бүжиглэх үү?"

"Мэдээж"

Бид аянд тохируулан намуухан хөдлөх ба яг л анхны өдөр шигээ санагдана. Энэ магадгүй сүүлчийнх нь юм болов уу?

"Болзооноосоо хоцорсонд уучлаарай"

Би инээх аядаад "Чамтай өнгөрүүлсэн мөч бүхэн минь л надад болзоо шиг байсан"

"Ненси... Надад нэг зүйл амлаж чадах уу?"

"Юу?"

"Сайн хүнтэй учирч, жаргалтай амьдарна гэдгээ"

"Үгүй ээ Жонни, би амлаж чадахгүй"

Тэр инээмсэглээд духан дээр минь үнсэв. Яг л жинхэнэ мэт байна. Яаж тэр билээ?

"Танай захирал их сайн хүн"

Би толгойгоо сэгсрэн "Үгүй ээ Жонни, би хэдийн чиний эхнэр болсон. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй" хэмээн зүүсэн хуримын бөгжөө түүнд өргөн харуулав.

Жонни өргөсөн гар дээр минь үнсэхэд бас л жинхэнэ юм шиг мэдрэгдлээ. Юу ч сарнин алга болсонгүй.

Түүнийг чанга тэвэрч аван би "Хайртай шүү, Жонни"

"Би ч бас хайртай шүү, Ненси"

"Чамайг гэх миний сэтгэлийг юу ч зогсоож чадахгүй"

Хөшигний завсраар гэгээ орж эхлэхэд Жонни гадаах орчныг нэг харан буцаж нүд рүү минь хараад "Нар мандаж байна. Сэрэх цаг чинь дөхөж байгаа гэсэн үг. Ажилдаа яваарай, тэгж байж намайг бодохгүйгээр өөр зүйлд сатаарна шүү дээ"

Би гэнэт тэр амьсгал хураасан өдрийнхөө хувцастай байгааг анзаарав. Гэвч ямар ч цусны толбогүй.

"Чи ингээд явах гэж байгаа бол би сэрэхийг хүсэхгүй байна"

Жонни гараас минь чанга атган "Миний хүсэлтийг биелүүлээрэй, хонгор минь" гээд уруул дээр минь үнсэн дахин ам нээх нь тэр. Энэ үнсэлт, тэврэлт, хүрэлт гээд бүх зүйл бодит мэт мэдрэгдэж байна. Харин өнөөх бүжгийн ая эгшиглэхээ больчхов.

"Хайрт минь, маргааш зүүдэнд чинь уулзацгаая"

Би нойрноосоо сэргэхдээ нулимс унагаав.

🎶
Every night I'm dancing with your ghost
🎶

---

Төгсөв.

Dancing With Your GhostWhere stories live. Discover now