Yelling at the sky

768 84 25
                                    

🎶Yelling at the skyScreaming at the worldBaby why'd you go awayI'm still your girl🎶

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🎶
Yelling at the sky
Screaming at the world
Baby why'd you go away
I'm still your girl
🎶

-

"Иргэн Жонни Су 2020 оны 7 дугаар дугаар сарын арван гурваны оройн 7 цаг 28 минутад автомашины ослын улмаас амьсгал хураалаа. Харамсалтай байна"

"Үгүй ээ! Гуйя түүнийг минь авраач!"

"Охин минь тайвшир" Ээж миний гараас зуурсаар хэлэх бол би ухаангүй хэвтэх тэдний хэлснээр хэдийн амьсгал хураасан Жоннигийн өмнө өвдөглөн сууж байв.

"Жонни!" Би эхэр татан уйлах ба аав, ээж хоёр намайг тайвшруулахыг хичээн нурууг минь илнэ.

Би шүлсээ гүд хийтэл нь залгиад түүний цусаар будагдсан гарыг хацартаа наагаад "Хайрт минь! Эргээд ирээч"

"Яагаад намайг орхиод явж байгаа юм бэ? Яагаад?"

Би нөгөө гараа явуулан түүнийхээ хацарт хүрээд зөөлөн илэв. Дэндүү тайван харагдаж байна. Намайг орхиж явчхаад яаж ийм тайван унтаж чадаж байна аа? Бас чи минь дэндүү үзэсгэлэнтэй юм.

"Эгч ээ, битгий уйл" Дүүгийн минь бяцхан гар нулимсыг нь арчиж өгөхөд би болоод байгаа зүйлтэй эвлэрлээ. Тэр минь надаас үүрд явчхаж. Холын хол. Дахиж хэзээ ч ирэхгүйгээр.

Ингээд л дэндүү жаргалтай байсан амьдрал минь шалдаа буух шиг болсон юм.

8 жилийн турш үерхсэн найз залуу минь нар төөнөсөн эгэл жирийн зуны нэг өдөр нас барчихлаа. Нэмж хэлэхэд өнөөдөр миний төрсөн өдөр байгаа юм.

Тэр минь ингээд мөнх бусыг үзэн тэнгэрийн орон руу нисээд явчихлаа гэж үү?

---

Dancing With Your GhostWhere stories live. Discover now