Зохиолч талаас
Тэхён ангид орж ирэхэд хамгийн түрүүнд харсан хүн бол Мариа,гараа хумин нөгөөл уйдсан царайтайгаа сууна. Жонгүг түүнийг нудраад нэг зүйл анхааруулан хэлэх гэж байгаа мэт.
"Яасан?" гэж асуухад Жонгүг суудал дээрээ сууснаа хүзүүлүүгээ зааж хойшоо нэг хялам хийв. Тэхён ч ойлгож хойшоо Мариа руу харахад барагын задгай тавьдаггүй үсээ задгайлчихсан сайн ажиглавал өчигдөрын цус гарч байсан газарт нь наалт наажээ.
Төд удалгүй багш орж ирэн ангид мэдээ зарлав. "Өчигдөрын явдлыг та нар сонссон байх, битгий айж түгшээрэй. Цагдаа нар аль хэдийн ирчихсэн манай сургуулийг хэсэгтээ хамгаалалтанд авч байгаа." Сурагчид бүгд бие биелүүгээ харан шивнэлдэж зарим нь Мариалуу муухай харна.
"Мариаг ирснээс хойш бидний эргэн тойрон маш олон хүмүүс үхэж байна. Тэр энэ үхлүүдтэй холбоотой гэж та нарт бодогдохгүй байна уу?" ангийн дарга хэлж хүүхдүүд чимээгүй болон Мариаг ажиглалаа.
Охин ангийн дарга руу харан жуумалзаад "Дахиад яриач сонсы" гэсэн байдалтай суун, өөрийг нь буруутан болгож байгаад харин ч баярлаж байгаа мэт.
"Бид нэг нэгнийгээ ингэж гүтгэж болохгүй ээ. Мариаг тэнд байсан гэх нотолгоо бидэнд байхгүй шүү дээ бас өмнө нь гарсан аллаг дээр Мариа ямар ч холбоогүй нь тогтоогдсон. Одоо больцгоо" гэж хэлэн хичээлээ эхлүүллээ.
Гэхдээ тэр хүмүүсийн үхэлд буруутай хүн энэ ангид сууж байна гэж хэн ч итгэхгүй биз. Гэхдээ бие биелүүгээ сандран харах хоёр бандиас бусад нь.
"Мариа холбоотой гэж үү?" Намжүүн асуун шивнэж ярихыг хичээнэ. Тэхён толгой дохиод "Түүнээс өөр энэ нөхцөл байдалд таарах хүн алга. Хэрэв тэр хүмүүс урд талын хаалгаар орж ирсэн бол бид ядаж анзаарах байсан харин тэдныг арын эзэнгүй байшингын талаас олдсон. Мариа яг тэр мөчид шардахсан нэлээн хүнд харагдсан. Хэрэв хэн нэгэн түүнийг зодсон бол /бараг л боломжгүй зүйл/ тэр тэгэж хүнд шархдахгүй л байсан" гэж тайлбарлан нөгөө хэд нь ч чимээгүй сууна.
"та нарт сонин санагдахгүй байна уу?" Юнги асуув. "Юу?"
"Мариа үнэхээр этгээд, ямартай ч зүгээр нэг танхай охин биш. Түүнээс ч илүү байж болно" гэхэд Хусог "Хөлсний алуурчин. Та нар харсан биздээ Сүжинийг үнэхээр хэрцгий зодсон. Яаж чадахаараа..."
"Магадгүй тэрнээс ч том. Гэр бүл нь Латин гаралтай. Латин америкийн улсууд хар наймаагаараа алдартай. Хууль бус буу зэвсэг ханган нийлүүлэх, хар тамхи, хүний наймаа гээд" Намжүүн хэлж хөвгүүд бодолд оров.
YOU ARE READING
<2> Энигма /KTH/ Дууссан
FanfictionDefinition: -Enigma [iˈniɡmə] ,noun "a person or thing that is mysterious, puzzling, or difficult to understand." -Maria was still enigma to Taehuyng **Энигмад тавтай морил** Эхлэсэн 2020.07.06 Дууссан 2020.11.17 -Цэнхэр нүдэнг эхлээд уншвал бүрэн...