3

1.5K 138 1
                                    

Тэхён талаас

Мариаг ажиглаж суух цаг дуусаж цайны цагч болж ангиас хүүхдүүд гарч явах нь. Харин Мариа суудлаасаа босолгүй сууж царай нь хүртэл хов хоосон цонхруу харна.

"Тэхёнаа явы нөгөө хэд хүлээж байгаа" Жонгүг намайг татсаар ангиас гаргалаа.Тэгснээ намайг татаж зогсоосноо "Тэр охиноос холхон байсан дээр байх, Би чамайг мэдэж байна Тэхёнаа, дэмийл байх шүү" гэж хэлээд нуруун дээр цохиод цааш явлаа.

Цайны газар байдаг хэвээрээ хүн ихтэй, " Шинэ хүүхэд чинь их аймар гэж сонссон, хэр байсан" гэж Хусог ах асуун бүгд Жонгүг бид хоёрлуу харлаа. "Их аймар охин, Хун багшийн хичээл дээр ширээгээ нүдээд ангиар дүүрэн орилсон"

"Хүүхдүүд өдөөс нь хараад байсан болохоор л урагшаа хар гэж хэсэн бас хашхирагүй шд, чи битгий сүр бадрааж яриад бай" гэхэд тэд бүгд надруу сонин хараад "Чи өмгөөлөөд байгаа юмуу?" гэж Юнги асуув.

"Тэхёнаа, энэ шинэ охин нэг л эвгүй мэдрэмж төрүүлээд байгаа шүү" Жонгүг дахин хэлээд бусад ч энэ яриаг орхин өөр зүйл ярилаа.





Маргааш өглөө хичээлдээ ирэхэд Жонгүг аль хэдийн ирчихсэн сууж байв. "Яасан эрт ирээв" гэхэд тэр "Жин л байхгүй юу, шинэ охин харна гээд ойрхноор нь намайг дагуулаад иртэл Мариа чинь ирээгүй" гэж ундууцсан маягтай ярилаа. Жонгүг аль хэдийнээ Мариаг таалагддагүй хүмүүсийн хээ жагсаалтан оруулсан бололтой.

Багш орж ирэхтэй уралдан Мариа ангид орж ирлээ. Шинэ дүрэмт хувцас өмссөн, үсээ дээшээ боосон хэвээрээ гэхдээ урдуур нь орсон үс агла. Тэр шал өөр хүн шиг харагдаж байна. Түүний царай их цэвэрхэн цагаан гэхдээ баруун хацран дээрээ нэг соривтой. Хар цүнх бас хар том гутал өмссөн яг л сургуулийн танхай охин шиг харагдаж байсан юм. Гэхдээ их эгдүүтэй...

Тэр суудалдаа суутал анги чив чимээгүй, багш орж ирэн ангид нэг юм чимээ гаргалаа.

Хичээл ордгоороо орж хүүхдүүд өчигдөрийнх шиг Мариаг харсангүй. Магадгүй тэд өчигдрийн явдлаас болж ингэж байгаа байх гэхдээ надад тэр бол хамаагүй. Мариа самбар дээрх зүйлийг уйдсан байдалтай бичин царай нь ямар ч хувирал байхгүй. Яг л мөс шиг хүйтэн харагдана.

Алдарт цайны цагийн хонх дуугаран хачирхалтай нь энэ удаад хүүхдүүд бүгд ангиас гарав. Өмнө нь хэдэн сурагч үлддэг байсан. Одоо бол Мариа, би бас Жонгүг бид гурав үлдлээ. Жонгүг хурдхан миний цүнхийг аван гарах гэтэл надад Мариа ерөөсөө хөдлөөгүй байх нь анзаарагдаж "Мариа, хамт доошоо бууж хоол идэх үү? Манай найзууд энэ сургуулийг танилцуулж өгөхөд их туслах байх" гэж хэлэхэд тэр надруу нөгөө л ямар ч хувиралгүй нүдээр хараад дараа нь Жонгүг рүү хараад цүнхээ авах нь тэр.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now