14

1K 103 6
                                    

Зохиолч талаас

"Гэхдээ чамайг би алахгүй, Мариа л чадна" гэж хэлэн охин руугаа эргэн харлаа.

Мариа аавруугаа муухай харсаар гараа зангидна."Үнэндээ чамайг амьд байгаад би үнэндээ гайхаж байна. Манай охин гэрч үлдээдгүйгээрээ алдартай, Чи хамгийн анхных нь боллоо Хэрэв энд одоол үхчихгүй бол" гээд буугаа буулган ширээн дээр тавив.

Тэхёны зүрх амаар нь гарчих шахсангүй. Нэг өдөрт бүүр нэг цагт хоёр хүн түүнлүү буу тулгалаа.Энгийн нэгэн амьдралтай хүүд арайл ахадсан өдөр боллоо.

"Хэдий чамайг Мариа цааш нь харуулаагүй байгаа ч ирээдүйд ийм хэвээрэй байна гэдэг юу л бол. Хүү минь хичээч яваарай" гээд шилэн аягатай зүйл уун инээв.

Мариа аавыгаа бараг цоолох шахан харахад аав нь зүгээр л инээмсэглэн сууна. Яг ямар нэгэн чимээгүй хүйтэн дайн тэр хоёр хооронд болж байгаа мэт. Тэхён ч хүртэл анзаарч энэ төвөгтэй гэр бүлийн асуудлаас холхон байхаа өөртөө хэлнэ.

"Та надаар яг юу хийлгэх гээд байгаа юм бэ?" гэж тэвчээр алдан охин хэлэхэд аав нь хөмсгөө өргөөд "Хүүг минь сайн харж яв. Тэр мэдэх ёсгүй зүйлээ харсан бас их аюултай ертөнцөт аль хэдийнээ ороод ирчихсэн" Тэхён толгойгоо өргөн урдаа суух хүнрүү харав.

Нүд нь түүн дээр тусаж харамсал, гашуудал харагдана. "Ээж шиг чинь дуусахыг би ч чи ч хүсэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Одооноос хамт байж асуудал намжтал хамгаалж яв. Энэ чиний шинэ даалгавар" гэж хэлэн Мариа руу хатуу харлаа.

Охин уурандаа гартаа байсан буугаараа аавынхаа хажуу талын ваарийг хагалж орхилоо. Аав нь нэг ч нүдээ цавчсангүй. Мариа буудахдаа нэг ч эргэлзсэнгүй.

"Та намайг тамлаж ханаагүй юмуу? Эхлээд намайг энэ новшийн амьдралдаа хутгасан дараа нь лайгаараа тэр тамын газарлуу цөлсөн одоо энэ бацааны хүүхэд асрагч нь бол гэж байгаа юмуу!!" Охин хүнд хүнд амьсгалан хашгичан ярина.

Тэхён цаана зогсож байгаа мөртлөө Мариагын уураар шатаж байгаа царайг төсөөлж байсан юм. Харин аав нь Мариагын энэн галзуу үйлдэлийг энгийн өдөр тутамд болдог зүйл шиг харан санаа алдлаа.

"Чи дараа нь надад талархах болно шүү Мариа надад итгэ. Би чамайг өмнө нь маш олон муу зүйлд хутгаж чамайг ийм чөтгөр болгож орхисон харин одоо надад гэмээ цайруулах боломж олголдоо" гэж итгэмээргүй тайвнаар хэлэн охин руугаа зөөлхөн харна.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now