32

1.1K 100 13
                                    

Зохиолч талаас

"Жимин яг одоо миний малгайг өгөөдөх" Жонгүг араас нь анги тойрон элдлээ. Хэдийн тэр хоёр нэг анги биш ч гэсэн хөвгүүдэд одоо хамаагүй учир нь өнөөдөр тэдний энэ сургуульд байх сүүлчийн өдөр.

Мариа Тэхён хоёр ширээнийхээ хажууд зогсчихсон найзуудаа харан инээмсэглэнэ. Мэдээж Мариа өнөөх мөсөн царайтайгаа зогсох хэдий ч Тэхён түүнийг дотроо ямар аз жаргалтай байгааг ойлгож байгаа юм.

Ангын өдрийн дараа Мариа эдгэрч бүх зүйл эргээд байрандаа орсон. Даанч одоо Мариад туслахгүй байхгүй болсон болохоор ажил нь жоохон ихсэсэнч хөвгүүд түүнд аль болох туслахыг хичээнэ. Намжүүн Локкет бүлгэмийн толгойлогч болж туслахаар нь Хусог очсон. Тэгсэн хэдий ч Мариагын хяналтан доор тэд ажиллах зааварчилгаатай. Энигма Локкет бүлгэмүүд хэдхэн хоногын дотор хамгийн хүчтэй нь болсон гэхэд илүүдэхгүй. Мариагын сүр хүч хэдий чимээ цуурайтаж явна хүмүүс төдий чинээ түүнд тал засаж энд тэндээс урилга, нэгдэх санал зөндөө ирнэ. Гэхдээ Мариа маань тэднийг тоож ч харахгүйл ирсэн захидал урилгыг шууд нь урна.

"Та хоёр томоотой байлдаа төгсөх гэж байж жоохон хүүхдээрээ байх юм" Жин хэлэн толгойгоо сэгсрэн зогсоно. Намжүүн Хусог хоёр ажилаа дуусгаад ирэх болохоор тэд тэр хоёрыг тосохоор гадагш гарлаа.

"Бурхан минь гэж, царайлаг хүмүүс бие биенээ олоод найзалчих юмаа" "Мариад атаархаж байна, харлдаа яг л тэдний хатан хаан шиг алхаж байгааг" гэсэн шивнээ үгсүүд тэднийг хөгжөөх шиг. "Тэд ч мэдэхгүй байна даа. Жинхэнэ хатан хаан өөрийн биеээр заларч байхад" гэж Тэхён Мариад шивнэн хэлж, охин ч хариу өдөөс нь харан инээмсэглэн уруул дээр нь зөөлхөн үнслээ. "Хатан үргэлж хаантайгаа хамт ядваг биздээ" гэв.

Тэд төгсөлтийнхөө хувцастай сургуулийн гадаа ёслол болох газарт хүлээж хоорондоо яриа өрнүүлнэ. "Энэ хоёр чинь хааччихваа. Хэдхэн хүний толгойг буудах тийм хэцүү байгаа юм байхдаа" Юнги тэсвэр алдан үглэхэд Мариа нүдээ эргэлдүүлээд "Чамд тийм амархан байгаа бол чамайг явуулдаг байж уу?" гээд түүнийг цоолох мэт харахад Юнги ч мөн мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь харна. Энэ хоёрын дайсагнал хэзээ дуусах юм болдоо. Саяхан л мафиа гэж мэддэгүй гэнэн ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид байсан харин одоо хүн алах энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг Мафийн нэг хэсэг болсон. Цаашдаа тэдний амьдрал яаж өөрчлөгдөхийг тааварлаж чадахгүй нь.

Удалгүй Намжүүн Хусог хоёр гялалзсан хар машинаасаа төгсөлтийнхөө хувцастай буулаа. "Ингэж нэг юм ирэв үү?" Юнги ундууцсан маягтай хэлэн хөвгүүд инээлдэнэ. "Мариа" Намжүүн Хусог хоёр зэрэг хэлэн толгой бөхийж мэндэлж байгаа аятай. Мариа ч толгой дохин энэ удаагын даалгавар амжилттай болсныг мэдлээ.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now