23

1K 100 11
                                    

Зохиолч талаас

Өрөө намгүм зөвхөн Мариагын зөөлхөн амьсаглах чимээ."Тэхён босож хоолоо ид лдээ. Мариа чамайг ийм байдалтай байхыг чинь хараад зүгээр суухгүйл байх." Жин хэлэн ухаангүй хэвтэх охины өмнө суух найзыгаа татна.

"Бүхэл бүтэн гурван хоног, Ахаа... тэр сэрэхгүй бол би яах юмбэ?" гэж асуун улайж хавдсан нүдээр харна. Дүүгээ ийм байдалтай байгааг хараад сэтгэл нь өвдөх шиг. Уул нь Тэхён хамгийн сэргэлэн овсгоо самбаатай нь байсан. Харин одоо түүнд нэг л хүрэх юм бол хагарчих шахам эмзэг харагдаж байна.

"Эмч сэргэнэ гэж хэлсэн шүүдээ, Чи тайван бай. Мариаг ямар охин болохыг мэдэж байгаа биздээ? Чамайг лав ганцаарагн чинь үлдээхгүй. Харин чи сэрэхэд нь ийм үхэнц царайтай байх юм бол бид хэдийг тэр алчиж магадгүй. Бидний төлөө Тэхёнаа" гээд Жин тоглоом хийн дүүгээ жоохон ч гэсэн инээлгээд авав.

Тэхён зөөлхөн инээмсэглээд гурван хоног сахиж суусан сандалнаасаа хөндийрөн Мариаруу нэг харчихаад "Түүнийг нэг гараа, нүдхийхээ зовхийг ч хамаагүй нэг л зүйлээ хөдөлгөсөн бол намайг шууд дуудаарай, би жоохон сэргэчихэээд ирий" гэж хэлэн Жинд даатгаад гарлаа.

Төд удалгүй Тэхёнтэй зөрөн Юнги бас Хусог орж ирэв. "Сэрээгүй л байна уу?" Юнги асуун орны эсрэг талд байх буйдан дээр суулаа. Жин толгой сэгсрэн "Үгүйээ, би сая Тэхёныг арай хийж босголоо" гээд Юнгигын хажууд суув.

Өрөө дахин чимээгүй болж бүгд бодол автана. "Бид ч гэсэн одоо аюулд орсон"Хусог хэлэн цонх ширтэнэ. Нөгөө хоёр гайхан түүнлүү харахад тэр эргэж харан царай нь хов хоосон.

"Би сайн мэдэж байна" гээд санаа алдан доош харлаа. Юнги нэг л зүйл биш байгааг анзааран өндийн сууж "Чи яаж мэдэж байгаа юм? Чи биднээс нэг зүйл нуугаад байна" Хусог нүүрээ нухлан тэр зүйлээ хэлж болох үгүйдээ эргэлзэн сууна.

"Энэ зүйлийг хэлж болох үгүйг сайн мэдэхгүй байна гэхдээ-" яриаг нь тасалдуулан Намжүүн болон Мариагын аав хамт орж ирэн хамаг анхаарал татлаа.

"Миний охин..." гэж аав нь шивнэн хажууд нь суун гарыг нь атгаж. "Тэр минь багаасаал ийм дайчин охин байсан.Мариа сэргэнээ" гэж бараг өөртөө шахам хэлэн охины аав нүдэндээ гуниг бас шаналал тээнэ.

"Хусогаа.." хөгшин эр дуудан хажууханд нь зогсох хүүг гүн бодлоос сэрээлээ. "Эрхэмээ.." гэж Хусог хэлэн бөхийж Юнги Жин хоёр түүнийг нүд салгалгүй харна. "Чи одоо юу хийхээ мэдэж байгаа байх,Тэхён ч биш та нар бүгд энэ хэрэгт хутгалдчихлаа." Гээд цаана суух хоёр хүүд хандаж "Тэр бүгдийг тайлбарлаж өгөх болно Та нар маргааш надтай уулзаарай" гэж хэлээд охинруугаа нэг харчихаад босон хамт орж ирсэн Намжүүны мөрөн дээр гараа тавин " Бүгд шүү" гэж анхааруулан хэлж буй мэт. Намжүүн толгой дохиж доошоо харлаа.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now