30

843 85 17
                                    

Зохиолч талаас

"Ноёнтон. Энигмад сануулга өгөх хэрэгтэй юу?" Дээд тагтнаас ажиглан суух хүн урдаа байх өлсгөлөн тулааныг чимээгүйхэн харан сууна. Хэсэг сууж байснаа цагаан бэлийтэй гараа авуулан хажуудаа байх хамгаалагчаа дуудав. Том биетэй эр ухас хийн хойшлон хөшигний цаана орлоо.

***********************************************************************************************


Гэрэл тодрон үнэгний маск өмссөн залуу гарч ирлээ. Мариа түүнийг алгуурхан ажиглан нэг л муу совин татан зогсоно. Залуу тайзан дээр гарч ирэн Мариагын хажууд хажууд зогсон хөтлөгч түүнд микрофон өглөө. Талбайг харан зогсох хүмүүс амьсгаа даран үнэг залууг хүлээн зогсоно. "Нэг л танил хүн шиг санагдахгүй байна уу?" Хусог асуун Намжүүн толгой дохин үл мэдэх хүнийг нүд салгалгүй ажина. "Бурхан минь гэж, тэр тэгэх ёсгүй хүн" Намжүүн нэг зүйл анзаарсан бололтой царай нь хувьс хийгээд барайсан харагдав.

"За ингээд чамин дэгжин үнэг залуутайгаа танилцая" гэж баяртай нь аргагүй хэлэхэд бүгд амьсгаагаа түгжин, Мариа ч гар нь зангираад ирэв. Үнэг залуу толгойгоо битүү нууцалсан багаа алгуурханаар авлаа.

"Локкет" бүлгэмийн залуу толгойлогч Том Жозепь" микрофон цуурайтан тэнхимд байсан хүмүүс уулга алдан алга ташин зарим хүмүүс дооглон инээх мэт сонсдоно.

"Муу нохойн гөлөг, чи яаж чадваа" Хусог тэсэлгүй босон орилж Намжүүн цочролоосоо гараагүй Жозепьруу ншд салгалгүй харна. Жонгүг түргэхэн босон хашгичан орилох ахаа татан өөдөөс нь харан жуумалзан инээн зогсох шар үстрүү харна.

Жозепь хөвгүүдийн гаргаж байгаа аашинд бах нь ханасан мэт инээн Мариаруу жуумадзсаар харлаа. Даан ч түүний хүссэнээр охин түүнрүү харсан байсан ч ямар ч хувирал олж хараагүйд Жозепь уурлах мэт. Нүдэндээ итгэхгүй хэсэг харж зогсоход Мариа байрандаа өнөөх мөсөн харцаараа харсаар л. Түүнээс уур хилэн,урвалт гомдолыг хүлээж байсан ч Мариа алийг нь ч харуулахаас татгалзан өдөөс нь түүнийг үл тоомсорлож байгаа юм шиг харах нь Жозепийг уурлуулна.

"Мариа минь дээ Мариа минь, чамд таалагдаж байна уу?" гэж Жозепь асуун багаа холоо шидэн түүнрүү ойртлоо. Охин толгой дээшээ харцаа өндөрт өргөн яг л хатан хаан шиг эхэмсэг харагдана. Жозепь атаархасандаа болоод уур нь хүрж байна. Учир нь Тэхён Мариаг өөрийнхөө хүүхэлдэй болгож чадсанд тэр уурлаж байсан юм. Тэхён охиныг зөөллөсөн гэж бодсон ч харин эсрэгээрээ улам хурцалж байсныг тэр анзаарсангүй.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now