*диииййд диииййд*
Сэрүүлэг дуугарсаар намайг сэрээнэ.Болдог бол дахиад 2цаг унтчих юмсан.Босхоос өөр арга байхгүйгээс хойш яахав дээ😥.Аав ээж 2 унтаж байгаа болхоор сэрээхгүйхэн шиг бие засаж хувцасаа өмсчихөөд ус уучихаад гэрээс гарав.Өнөөдөр 5дахь өдөр болхоор ашгүй нэг юм там шиг өдрүүд дууслаа гэж бодсоор сургууль руугаа алхана.Өчигдөр орой шууд унтах гэсэн боловч байн байн мэссэж ирээд тайван ч унтуулсангүй.
*дин*: "Mina-гаас мэссэж ирлээ"
-Ёоох ямар залхдаггүй юм бэ.Тэгээд бас өглөөний 7:00 болж байхад мэссэж бичиж л байдаг🙄.Гэж бодсоор мэссэж лүүгээ ороод шалгатал:
-Sunny байна уу?
-2уулаа ядаж уулзаад ярилцая л даа.
-Тэхүү🥺.
Тэр emoji нь ч юув дээ.Бид 2 ууг нь найзлаад бараг 12 жил болж байгаа юм.Анх хичээлд ороод л танилцаж байсан юм.Гэхдээ 2 жилийн өмнө бид 2 нэг хөвгүүнд зэрэг сайн болоод тэгээд л нөхөрлөлөө сүйрүүлчихсэн.Үнэхээр тэнэг.Гэхдээ миний буруу ч гэсэн байгаа л даа.Тэр Америк луу гэр бүлтэйгээ явж түр зуур амьдрахаар болсон юм.Тэр хойгуур би ч өөрчлөгдөж тэр ч их өөрчлөгдсөн.Бид 2 өмнөх шигээ дотно байж чадаагүй.Тэгээд л би тэнэг зан гаргачихсан😔.*санаа алдах*
*дин*:Дараагийн буудал..........
-Өө үгүэ хуучнаа бодож байгаад буудлаа өнгөрөөчиж.🤦🏻♀️
-Ахаа бууя.
Золтой л нэг буудал алхчихсангүй.Энэ тэнэг мэссэжээс л болж байгаа юм.Ер нь миний амьдрал өнгөрсөнөөсөө салахгүй юм бна л даа🙄.Өнөөдөр нэг л тийм гунигтай эхлэж байх чинь ээ.Тэнгэр хүртэл бүрхэг байхад яах ва дээ.Сургуулийн хашаагаар орход цаг 7:50 болж байв.Нээх яараад байх юм байхгүй болхоор тайван алхав.
———————————————————
Ашгүй ангид орж ирэх хүртэл ямар нэгэн юм болсонгүй.Гэхдээ,Тао ирээгүй байх юм.Яасан юм бол?Jimin,Beakhyun 2 ирчихсэн байхад яагаад Тао ирээгүй байдаг билээ.Сонин л юм даа.
*Дин дон*
-Заа,хүүхдүүдээ суудалдаа суугаарай. Сайхан амарсан уу?
Бүх хүүхдүүд:Сайхан амарсан.Та сайхан амарсан уу?
-Сайхан амарлаа.За хичээлээ эхлэхээс өмнө ирцээ бүртгэе.
Багш ирц бүртгэж эхлэхэд хүүхдүүд нэг нэгээрээ хариулна.
Багш:Zi Tao.
Beakhyun:Тао өнөөдөр ирж чадахгүй гэсэн.
Багш:Яагаад?
Jimin:Халуураад байна гэсэн.Таниас ууг нь чөлөө авна гээд л байсан даа.
Багш:За,тэгвэл ээж лүү нь залгаж асууя даа.
Багш ангиас гарч Тао-гийн ээжтэй утсаар нэлээн удаан ярилцсаны дараа ангид орж ирэв.
Багш:Zi Tao-гийн ээжтэй нь ярьлаа.Өнөөдөр ирж чадахгүй нь гэнэ.Тэгхээр чөлөөтэй шүү.
Бүх сурагчид:Заа.
Багш:За хичээлдээ орьё.
-Хмм хичээл тараад давтлагагүй юм чинь очиж эргэдэг юм билүү.