In Her Eyes

887 78 22
                                    

"Өдрийн мэнд, Марк"

Жижүүрийг мэндлэхэд нь би инээмсэглэн хариу өгөв. Тэр дохио зангааны хэл мэддэггүй тул бид ингэж мэндлээд өнгөрдөг юм. Өнөөдрийн бүртгэлийн хуудас дээр ирсэн гэдгээ мэдэгдэн, тэмдэглэж үлдээв. Цөөнгүй жилийг энэ газарт чөлөөт цагаа өнгөрүүлж ирсэн тул би бүх зүйлийг нь булан тохойгүй мэддэг болчихсон. Энд тогтмол ирдэг хүмүүсийн нэрийг ч мэднэ. Гэхдээ дотно харилцаатай биш л дээ. Залуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төвд чөлөөтэй ойлголцож чадах хүмүүс их ховор. Тийм тулдаа нэгэн танихгүй нэр нүдэнд минь туссан юм.

Люси Болтон?

Бичдэг ёсоороо нэр, утас, ирсэн цагаа бичив. Бүжгийн өрөөний хаалганы жижиг цонхоор хартал хэд, хэдэн хүн харагдсанд би цааш явлаа. Ганцаараа л баймаар байна. Ийм олон хүнтэй бүжиглэх ч юм уу, яг яах ч юм билээ. Цааш алхахдаа би дууны өрөөг хальт хараад авав. Дуулах сонирхол надад байхгүй ээ. Үгүй ээ, сонирхолдоо биш чадахгүйдээ байгаа юм байна. Дуулахыг хүсэв ч би чадахгүй шүү дээ.

Зорьсон өрөөндөө ирэхэд дотор нь нэг охин сууж байхыг би шууд анзаарлаа. Гитар барьсан байхыг нь ч хараад амжив. Ганцаараа байхыг илүүд үздэг тул дахин цааш явах гэсэн ч би яг хаалганы өмнө гацчих нь тэр. Ямар нэгэн гарт баригдах зүйлд гацсан бус зүгээр л байрандаа зогсчихлоо. Өрөөнөөс гитарын хөг эгшиглэх ба тэр нэгэн аязыг дагаж аялаад байсан нь тод сонсогдсон хэрэг. Дуулах бус зүгээр аялж байгаа нь надад яагаад ингэж их таалагдаад байна аа?

Хуучны барилга тул хаалга өчүүхэн хөдлөхтэй зэрэгцэн эвгүй чимээ гаран, өнөөх охин түүний нөлөөгөөр удалгүй нааш харсан юм. Саад болсон байж болзошгүй тул уучлал гуйхыг хүссэн ч чадсангүй. Дохио зангааны хэл мэддэг ч юм бил үү? Зүгээр л ярих чадваргүйгээ илэрхийлэн дохио өгөхийг хүссэн ч гар нэг л хөдөлж өгсөнгүй.

Би түүний нүдэнд орших хамгийн эцсийн өртөөн дээр хөлдсөн чигтээ гацсан мэт болчихлоо.

"Чи ярьж чаддаггүй юм уу?"

Өнөөх охин гар дахь гитараа газар байрлуулаад надад хандан ийн хэлсэн юм. Гэхдээ амаараа бус гараараа. Тэр надтай адилхан юм байна.

"Тийм ээ"

Миний хариулт товч бөгөөд хамгийн тодорхой хариулт байсан юм. Гараараа илэрхийлчхээд яагаад ч юм удаанаар гараа буулгав.

Тэрхэн хоромд өмнө нь хэлсэнчлэн тэр газраа хөлдсөн чигээр хоригдсон бус түүний ачаар гэсэж байгаа гэдгээ ойлгож эхэлсэн аж.

---

B . C

Love TalkWhere stories live. Discover now