I Like You

311 59 17
                                    

Ганцаараа байхыг илүүд үздэг хэрнэ ямар ч эргэлзээ дотроо тээлгүй энэ өрөөнд би орж ирсэн юм. Энэ өрөөнд яг 2 гитар байдаг аж. Нөгөөхийг нь авсаар өөр нэгэн газар суув. Тэр гитараа газар тавьсан чигтээ миний хийж буй үйлдлийг дагуулж хараад байлаа. Аль болох хэвийн байхыг хичээсээр гитарыг хөглөж эхлэв. Гэвч эцэст нь би сэмээрхэн түүн рүү ширтээд байгаагаа ухаарлаа.

Царай руу нь эгцэлж харах зүрх зориг надад байхгүй мэт санагдсан тул би нүднийхээ булангаар түүний өвдгөн дээрээ тавьсан байх гар луу нь харах аж. Зарим хэсэг нь магадгүй гитараас болж эвэршсэн харагдана. Сүүлдээ хуруунуудаа нэг, нэгээр нь оролдоод байсанд миний уруул мушилзав.

"Яасан бэ?"

Гэнэт түүний гарын хөдөлгөөн дундаас би энэ үгийг ойлголоо. Би түүн рүү хэтэрхий удаан ширтчихсэн бололтой. Огцом дээш түүн рүү эгцэлж харахдаа би түүнээс уучлал гуйн дохилоо. Гэхдээ нэг зүйл нь...

Сандарсан үед амнаас үг унаж өгөхгүй гацдаг даа? Яг тийм байдалд орсон мэт санагдаад явчихлаа. Гар чичрээд, бүр буруу дохио өгөхөө шахсан шүү.

Царайг нь дахин нэг удаа тод харахдаа доод уруулд нь байрлах энгийн хэрнэ чамин зүйлийг олж харав. Тэр нь бас л намайг мушилзуулахад хүргэсэн юм. Одоо л түүнийг бүрэн анзаарах шиг.

Хөлийнхөө шагай хүрэм урт, өнгөлөг, сул загвартай даашинз өмсөн гадуур нь хар хүрэм өмсжээ. Түүн рүү эгцэлж хараагүй бол даашинзыг нь урт банзал хэмээн андуурахаар байж. Урт, хар үсээ байн, байн арагш гараараа самнах тэр. Нэрийг нь Люси гэж санаж байх шиг.

Эгдүү хүргэм төрхтэй атал түүнийгээ доод уруул дээрээ байрлах жижигхэн зүйлээр дарж орхиж. Харин тэр хүчирхэг харагдаж байна. Хэн ч нэвтэршгүй мэт.

"Чи надад таалагдаж байна"

Өөрийн тархид бус дотоод сэтгэлдээ захирагдсаар би ийнхүү дохио өгч орхив. Өнөөх охин бага зэрэг хөмсгөө зангидаж байгаад хэсэг хугацааны дараа хариу өглөө. Тэр хүртэл би амьсгаагаа таг түгжин, түүний нүд рүү цоо ширтэж байсан гэдгээ нуумааргүй байна.

"Уучлаарай... Би дохио зангааны хэл дөнгөж сурч эхэлж байгаа тул наад захын зүйлсийг л мэднэ. Таны хэлэх гээд байгаа зүйлийг ойлгохгүй нь"

Миний урам хугарсан уу эсвэл баярласан уу гэдгийг хэлж мэдэхгүй нь. Би өөрийн өгсөн дохиод харамсах дөхөж байсан юм. Тэгэхээр тэр ойлгоогүй байх нь. Түүнээс бас л нүдээ салгаж чадалгүй сууж байтал тэр хуруугаа нөгөө гарынхаа алгатай нийлүүлэн ямар нэгэн зүйл зураад байх шиг. Гэхдээ тэгэх зуураа над руу харсаар байсан юм.

Удалгүй би түүний юу гэх гээд байгааг ойлголоо. Намайг бичээд өг гээд байгаа бололтой.

"Люст Болтон, асран хамгаалагч чинь чамайг хүлээж байна"

Ажилчдын хэн нэгэн өрөөгөөр шагайн ийн хэлсэн ба өнөөх охин сонссон даруйдаа шууд үүргэвчээ үүрэн өрөөг орхив. Би эхэндээ юу хийхээ мэдсэнгүй гөлөрч суусан ч сүүлдээ шуудхан түүний араас гарлаа.

Тэр цааш алхаж байх ба аз болж над руу эргэж харах нь тэр.

"Чи надад таалагдаж байна"

Энэ удаа би бат итгэлтэй ийн дохио өгсөн юм. Тэр ойлгохгүй гэсэн шүү дээ. Тэгсэн ч гэлээ би дахин хэлэхийг хүссэн хэрэг. Тэр надад таалагдаж байгаа нь үнэн тул.

Тэр охин зүгээр л инээмсэглээд над руу даллав. 'Баяртай' гэж байгаа юм болов уу?

Гэвч тэр шууд яваагүй юм. Бодож, бодож байгаад дахин надад дохионы хэлээр нэгэн зүйл хэлсэн аж.

"Маргааш уулзацгаая"

---

Love TalkWhere stories live. Discover now