Love Talk

271 54 37
                                    

Люси нулимсыг минь өнөөх гараараа арчиж өгчхөөд зөөлнөөр бага зэрэг цаашаа хэвтэх нь тэр. Тэгээд гараараа хажуудаа дохив. Намайг хажуудаа хэвтээсэй гэж хүсэж байгаа бололтой. Хажуугаар нь орж хэвтээд би хурдхан шиг түүний энгэрт наалдан, бэлхүүсийг нь ороон тэврэв.

Түүний энгэр миний сэтгэл хөдлөлөө гаргах газар мэт би ханатлаа нулимс унагааж амжлаа. Эмнэлгийн хувцсыг нь битүү норгох нь дутаж дээ. Гадны хүнд өөрийн нулимсаа харуулсан үедээ би ухаарав. Люси миний гэр бүлийн гишүүнээс ялгаагүй хүн болчхож.

"Марк, загаснууд яаж ярилцдаг юм бол?"

"Ярилцдаггүй юм болов уу? Мэдэхгүй юм"

"Мм, ямартай ч би загас болмоор байна"

"Шалтгаан нь?"

"Хүн болж төрсөн атлаа би хэлээрэй ярьж чадахгүй, загас байсан ч адил. Магадгүй загасанд онцгой чадвар байгаа байх. Бас нүдээ огт цавчилгүй таны царайг ширтмээр байна"

Би инээх аядаад "Чи миний царайг ширтэх тухай яриад байна уу эсвэл миний загасан хувилбарыг уу?"

"Та харин яамаар байгаа юм? Надтай хамт загас болох уу?"

"Чи хаана байна, би тэр газарт чинь байх болно. Зорьсон газраа хүрчхээд, ирсэн зам руугаа буцаж харан, 10 тоолоорой. Тоолж дуусах үед би чиний өмнө зогсож байх болно"

"Хаа ч байсан намайг олоод ирнэ гэж үү?"

Би хариу толгой дохив.

Энэ талаар хангалттай хэлсэн гэж бодож байна. Харин түүнээс хайгаад, хайгаад олохгүй зүйл нь дутагдал. Түүний дутагдлыг би нэрлэж чадахгүй. Эсвэл бүр түүний дутагдал нь ч надад төгс санагддаг байх.

Люси шиг хүнийг амьдралынхаа турш хайж явахдаа олоогүй л юм даа. Хайх аялалдаа бууж өгсөн яг тэрхэн үед Люси гараад ирж.

Заримдаа олох гэж улайрах бус зүгээр суугаад хүлээсэн нь дээр байдаг бололтой.

-

Өөртөө бүхэл ертөнцийг багтаадаг гэмээр нүд рүү нь ширтэж байхтай зэрэгтээ галын наадам эхлэв. Чанга дуунаас болж тэр
эргэж харан галт наадмыг сонирхож эхэллээ.

Хэдийн галт наадам бүхний нүдийг булаам үзэсгэлэнтэй ч гэлээ түүнийг яаж гүйцэх билээ дээ. Үүнийг би түүний энгэсэг мэт бодож аж. Түүний үзэмжид улам нөлөөлөн, чимж байна шүү дээ.

Анх тэр намайг өөртөө гитарын хөг болон хөгөө даган аялах хоолойгоороо дурлуулж орхисон. Тэр мөчид би огт эргэлзэлгүй шууд л зүрх минь надад юу гэж хэлэх гээд байгааг хүлээж авсан юм. Цаашдаа ч чамд татагдана гэдгээ таамаглаж эхэлсэн. Толгойны чинь оройгоос хөлийн чинь үзүүр хүртэлх бүх ширхэг зүйлс миний эд эсэд хүрч, өөртөө дурлуулжээ. Уруул дээр байх жижиг зүйл нь ч миний харцыг үргэлж булаадаг байв.

Ганцаараа байхыг нэгт тавьдаг, зожиг намайг анхны алхам хийхэд хүргэсэн хүн гэж бодохоор би ч хааяа гайхах юм. Бүх зүйлийг би зөв тааж. Чи намайг анхны харцаараа л гэсгээсэн гэх миний бодол зөв байжээ.

Өөрийгөө гэнэн гэхгүй ч надад нэг гэнэн гэмээр хийсэн үйлдэл бий. Шуудхан чамд 'Чи надад таалагдаж байна' хэмээн дохиж билээ. Нэлээн удсан ч би хүссэн хариугаа авсан шүү.

Өөрийгөө нууцлан, хүн өдөөх дуртай занг чинь таньж мэдээд би чамд уусах шиг л болсон. Хэрэв чи дараа өдөр нь эргэж ирэлгүй явсан бол аль хэдийн чамд татагдсан сэтгэлдээ шунасаар энэ сансар огторгуйг бусниулаад ч хамаагүй олох байсан даа. Хэлсэн биз, түүний үнэрийг би олон мянган хурц үнэртнүүд дундаас ч таньж чадна.

Чиний хоолойг, ялангуяа дуулж байгааг чинь сонсоно гэж таамаглаж байсангүй. Ямар ч алдартай дуунаас илүү чиний тэрхүү хэдхэн хормын бичлэгийг би насан туршдаа сонсохыг сонгох сон.

Ярьж чаддаггүй ч гэлээ би Люсигийн талаар ярьж байгаа бол амаа хамхиж чадахгүй. Чиний талаар л бол би сэтгэлдээ хэзээ ч дуусамгүй ном бичих болно. Зүрхэндээ өөрийн байж болох хамгийн цэвэр бичгээр бичин, нямбай гэх чинь хадгалаад, бусад чиний талаарх сая гарам номуудтай хамт номын хүрээлэндээ хадгалъя. Мэдээж хүнд уншуулахаасаа харамлах тул... Өөрөөр хэлбэл чамайг би өөрөөсөө ч харамлаж мэдэх тул ил гаргалгүй сэтгэлдээ хадгалж байгаа хэрэг.

Сэтгэл чинь хөдөлсөн үедээ нүд рүү минь цоо ширт, Люси. Би бүх жаргал, зовлонг чинь уншин чамайг тэврэх болно. Надад тэврүүлэхдээ зүрхэн тушаа газарт минь чихээ наагаарай. Цохилт бүрийг чих тавин сонсвол миний хариултыг олж мэдэх болно. Дараа нь талархлаа уруулд минь бэлэглэх гүн үнсэлтээрээ илэрхийл.

Тэгэхээр Люси, бидний сэтгэл ярилцаж байгаа цагт цаас бал болон гараа элдэв бусаар хөдөлгөх шаардлага байхгүй. Зүгээр л ярилцъя. Юу ч болсон бид бие биеэ ойлгох болно.

Удаан хугацааны дараа би чиний надаас асуусан нэгэн асуултад хариу өгөхдөө бэлэн болжээ.

"Марк, бид ингэхэд ямар хэлээр яриа өрнүүлээд байгаа билээ?"

"Мм, энэ бол... Хайрын яриа"

---

Төгсөв.

Love TalkWhere stories live. Discover now