Люсиг гитар барин суух хооронд би түүний утсыг сонирхож байлаа. Өөр лүү нь ширтээд хэцүү байна гэсэн тул тэр надад утсаа үзүүлэхийг зөвшөөрсөн хэрэг. Түүний энэ онцгой мэдрэмжийг яая дээ?
Зургуудыг нь хамгийн эхнээс гүйлгэн үзэж байхдаа би инээмсэглэж байлаа. Энэ үед би түүнийг араас нь дэрлэн суух ба одоо түүнд саад болох зүйл байхгүй тул тэр тайван гэх чинь гитараа тоглож байв. Түүний үсэнд толгойгоо шигтгэхэд бяцхан гайхамшгийн ертөнцөд байгаа мэт мэдрэгдэх аж. Магадгүй би 'Люси' гэх гайхамшгийн оронд төөрсөн Алис ч юм бил үү?
Бичлэг болгоныг нь үзэж явсаар нэгэн бичлэгийг эхлүүлтэл хэн нэгний дуулж буй хоолой сонсогдов. Тодотгож хэлэхэд зүгээр ч нэг хоолой бус хэтэрхий онцгой хоолой байсан юм. Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй ч ихэд танил сонсогдох нь тэр. Хэн нэгэн дуучин байна гэж бодсон ч цаана нь явах төгөлдөр хуурын ая намайг эргэлзэхэд хүргэв. Люси ч тоглож буй аяа зогсоон, өрөөнд зөвхөн тэрхүү хоолой цаадах аятайгаа зохицон сонсогдож байлаа.
Тэр нэгэн дуулж дуусах мөчид л би хэн байсныг ойлгов. Люси дуулж байна шүү дээ. Бидний хэн ч хөдөлгөөн хийлгүй хэсэг суув. Тэр ярих чадвараа саяхан алдсан болохоор дохио зангааны хэл нь тийм ч сайн биш гэсэн шүү дээ. Төгөлдөр хуур тоглож буй хэв маяг нь хүртэл миний хэдийн мэддэг болсон нэгнийх байв. Хоолойг нь үүнээс өмнө сонсож байгаагүй тул хэдэн хором сонссондоо би шунан дахин бичлэгийг үзмээр байв ч зогтусав. Түүний дуулж буйг сонссондоо зүрх минь хурдтай цохилох аж. Дахин бичлэгийг эхлүүлэхийн даваан дээр Люси босож ирээд утсыг авах гэв. Авахаас нь өмнө би босож зогсон, утас барьсан гараа дээш өргөж чадсан юм.
Гэвч хэлснээр бидний дунд өндрийн зай сүртэй байхгүйн дээр тэр өнөөдөр өсгийтэй гутал өмсчхөж. Бага зэрэг үсрээд дээш өргөсөн байх гарт минь хүрсэн ч бидний нүүр хэт ойртсон байсанд тэр хөлдсөн мэт болох нь тэр. Дарагдсан болоод ч тэр үү түүний дуулж буй бичлэг ахин явж эхэлсэн юм. Надад таалагдаж байгааг илэрхийлэн би шуудхан л инээмсэглэв. Люси ч удалгүй гараа удаанаар буулган, цээжин дээр минь тавихдаа инээмсэглэх аж.
Бичлэг 2 дохь удаагаа тоглогдон, дууссаны дараа би түүний утсыг ард байх ширээн дээр тавив. Люсиг нүдээ анихад нь түүний уруул хавиар уруулаа хальт гүйлгэх хөгийн ч гэмээр юм уу сонирхолтой ч гэмээр юм уу санаа толгойд минь орж ирсэн юм даа. Ингэж янзыг нь үзэх түүнд таалагддаг гэдгийг би их сайн мэднэ. Уруул дээр нь үргэлж чимэг болон байж байдаг төмөр зүйлийг би өөрийн уруулд мэдэрч авав. Тэр ч намайг үнсэх гэж зүтгэсэнгүй. Люси өлмийгөө өргөн бага зэрэг дээшлээд духан дээр минь үнсэлт бэлэглэх нь тэр. Хариу өгөхийг хүссэндээ ч тэр үү гарыг нь атган, илж байхдаа удаан хугацааны турш эргэлзсэний эцэст би түүнийг үнссэнгүй. Харин эсрэгээрээ гарыг нь нэг үнэрлэсэн юм. Яг л тамхи сорж буй мэт түүний үнэрийг удаанаар өөрийн уушгиндаа шингээн авав. Одоо би түүгээр амьсгалах болно. Тэр байхгүй бол би амьдарч чадахгүй мэт мэдрэгдэх биз.
"Миний нэрийг Люси гэдэг"
"Сайхан нэр байна"
Хэдийн түүний нэрийг эртнээс мэдэж байсан ч би ийм хариу үгсийг түүнд үзүүлэв.
"Дуучин болох миний мөрөөдөл байсан"
"Би үнэнч шүтэн бишрэгч чинь шүү"
Тэр надад хариу бичиж байхдаа инээмсэглэж байв. "Больж үз"
"Хоолой чинь үнэхээр... Гайхамшиг л гэсэн үг"
"Энэ тухай ярихгүй байж болох уу? Ийм үгс сонсох тусам дуулах хүсэл минь улам төрнө шүү дээ"
Би хариу толгой дохив. Тэр хэсэг уруулаа хазлан зогсож байгаад дахин нэг зүйл бичин надад харууллаа.
"Надад хэлэх чухал зүйл байна" гэх үгсийг хараад би нээх зүйл бодолгүй дахин толгой дохив. Люси дэвтрээ буцаагаад ширээн дээр тавьчих нь тэр. Түүний гар луу юу хэлэх нь үү гэж ширтсээр би эцэст нь хүссэн хариултаа авах шиг болов.
"Та ч бас надад таалагддаг"
---