Talk To Me

169 48 19
                                    

Бид хаана байгаа, эргэн тойронд байх хүмүүс гээд юуг ч тоолгүй, жинхэнэ өөрсдийн дураар хотын гудамжаар эргэлдэж байлаа. Люси миний урд алхангаа бидний дуртай дуунд тааруулан бүжиж байх аж. Миний эсвэл түүний бус бидний дуртай дуу шүү. Бидний гар хааяа шүргэлцэн, нүд нь намайг ширтэхээ огт зогсоолгүй, 2 сэтгэл ч хоорондоо тасралтгүй ярилцана.

Эргэн тойрон дох хүмүүсийн харцыг бид үл хайхарч байв. Бид энэ хотод бус өөрсдийн ертөнцдөө байна. Хэн ч биднийг асар удаан жил хайгаад ч олох боломжгүй сэтгэл хөдлөлийнхөө гүн хөндийд бид оршиж байгаа бололтой. Биднийг хэн нэгэн зогсоож байтугай хаана байгааг минь ч олж чадамгүй. Энэ бол бидний нууц оромж. Дийлж барамгүй гуниг тээж эхлэх үед бид энэ оромждоо байх болно. Харин тодотгож хэлэхэд бид хамтдаа байх болно. Түүнд шунаж буй сэтгэл минь энэ оромжийн нууц түлхүүр болог.

Хүмүүст бидний гаднах төрх тодорч харагдана уу гэхээс, дотоод төрхийг минь хэн ч харж чадахгүй. Тэр бүхэн бидний нууц оромжид байгаа шүү дээ. Түлхүүр нь харин миний эзэмшил. Хэн нэгэн бидний оромжийг оллоо гэж бодсон ч би хэдийн үүнийг дотроос нь түгжээд, өнөөх түлхүүрээ хаашаа ч юм холын хол шидчихсэн юм чинь. Түүнээс ч зөвшөөрөл авахаа мартсангүй.

"Би чамайг өөртөө үүрд хадгалж болох уу?"

"Ингэж сүртэй асуугаад байвал би харин зөрүүдэлнэ шүү"

Тэр эргэн хараад 2 гараас минь атган алхаж эхлэв. Миний урагшлах алхмын дагуу тэр над руу харсан чигтээ арагш алхаж байх аж. Түүний гараас татаад түүнийг өөртөө наав. Энэ удаад тоглоом шоглоомгүй шууд л уруул дээр нь үнсэж орхив. Түүний ахад саяхан өгсөн амлалт нүдний өмнө зөрөөд өнгөрөх шиг.

"Түүнд сайн анхаарал тавина гэж амлана биз?"

"Амлаж байна"

Люси хүзүүгээр минь 2 гараа оруулан тэврэх үед би ч ялгаагүй бэлхүүсээр нь чанга гэх чинь тэвэрч авав. Бидний уруул салахад түүний нүднээс нулимс урсах нь тэр. Гайхсан ч нулимсыг арчиж өгөн, түүний нүд рүү ширтэхэд тэр инээмсэглэв. Сэтгэл нь хөдлөө юу даа?

"Танд өөрийн амаар хэлмээр байгаа олон зүйл байна"

"Түүнийг надад илэрхийл. Чиний тухай л бол толгой гашилгам математикийн томьёо байсан ч би ойлгох болно. Харин зүүдний ертөнцдөө тэс өөр хүмүүс болчхоод өнөөх оромждоо уулзах үед чи надад дуулж өгөөрэй. Сэтгэлээрээ дуулсан ч бай би сонсох болно. Чиний хоолойг би хайгаад л олно. Мянга хүн орилж хашхиран, бужигнасан үед ч би чамайг исгэрэх салхитай хамт ирэх үнэрээр чинь таниад очно оо. Сэтгэлээс чинь эгшиглэх нууцхан хоолойг чинь ч би сонсож чадах юм чинь. Харав уу? Чамайг олох, ойлгох шиг амархан зүйл байхгүй. Тийм учраас Люси, надтай ярилц"

Өнөөх оромжоосоо гарах цаг ирэх үед Люси савхин хүрмийн минь энгэрээс татсанаар бидний уруул дахин нэг удаа нийлсэн юм даа.

---

Love TalkWhere stories live. Discover now