2.) жигтэй эхлэл

325 42 0
                                    

Толгойдоо цохиулж, сая нэг арай гэж л сэрэх Чан хацартаа наалдсан шүлсээ арчиж хэн түүнийг сэрээснийг мэдэх гээд толгойгоо өргөхдөө ажилд ороод удаагүй залуухан тооны багшийг өөрлүү нь муухай харж зогсоог үзэх бөгөөд өнөөдөр түүнд юу тохиолдсоныг мэдэхгүй ч тэр багш тун хөөрхөн харагдаж байлаа.

- Чи!-

Багш эмэгтэй зэмлэлээ эхлүүлэх гэтэл хичээл дууссаныг зарлан хонх хангинаж, сурагчдын шуугиан агаарт дүүрэв. Хоромхон зуур нүд салгаад эргээд унтамхай сурагчруу хартал тэр өөдөөс нь тийм гэж тодорхойлохын аргагүйгээр уруулынхаа нэг үзүүрийг өргөн инээмсэглэж байх агаад хачин мэдрэмж төрүүлсэн тэр муушилтийнхаа араас гэнэт л өөрлүү нь нүд ирмэчхээд буцаад хэнэггүйгээр гараа дэрлээд суучхажээ. Бүсгүй яагаад ч юм түүний үйлдэлд баахан сандарч түргэн түргэн алхсаар өөрийн ширээрүүгээ явж, ангийг орхисон ч толгойд нь хөвгүүний багахан арзайсан үс, доогтой бас юу ч юм шивнэх шиг санагдсан инээмсэглэл, тоомжиргүй хэрнээ тохуурхсан төрх эргэлдсээр л байлаа.

Их завсарлагааны үеэр өөрийнхнийхөө зүг итгэлтэйгээр алхаж явсан Чан холоос хөвгүүдийг олж хараад ойртох тусам хөл нь хүндрэх мэт алхаа нь удаашран дүү нар аа ажиглах бөгөөд хажууд нь байгаагүй хэр нь л уур амьсгал тиймхэн байгааг анзаарав.

Хөвгүүд бүгд, есүүлээ байсан ч өдгөө наймуулаа, нэг дугуйланд байдгаараа ойртож, дотно нөхөрлөх болоод уджээ.

Хамгийн бага, дөнгөж л дунд сургуулийн 2 дугаар ангид сурдаг Жон Ин хоолоо дурамжхан савхдаж дэргэд нь суугаа Сынгмин түүнд өөрийн ундаагаа өгөх гэсэн ч авахгүй гээд толгойгоо сэгсэрч байх бол үргэлжид хоолны дуршил сайтай байдаг Чангбин, ихэнх үед ах хүүг даган дуурайдаг Хёнжин хоёр хоол идэлгүй сууж хажуугаас нь хоолоо идэхийг ятгах төгсөх ангийн Чанаас нэг доод анги тулдаа бусдаасаа арай том Минуг үл тоон байхад тэдний нөхөрлөлийн бүлгэмд хамгийн сүүлд элсэгч, одоо ч Солонгос хэлд маруухан Феликс харин чихэвч зүүчхээд нүдээ анин сууж байлаа. Дүү нарынх нь энэ дүр зураг, хэн нэгний дүүргэх учиртай байсан тэдний дэргэд хоосрох нэг сандал.

Ширээнд тулж ирсэн Чан өөрийг нь анзаараагүй дүү нараа цочоон тавцангаа төмөр ширээн дээр баахан дуу чимээ гарган чанга тавьж бүгд түүнрүү харсан хойно тэдэнрүү хэлээ гаргаад хоол идэхгүй суугаа хоёрын голуур чихэж Чангбиний дуртай хачрыг ихээр савхдан идэж эхлэхэд хөвгүүд түүнийг алмайран харна.

Үнэний дуулал(ДУУССАН) Where stories live. Discover now