Хөлөө газраас хөндийрүүлэх бүрд гарах ус, гутал, газар гурвын хоршлын дууг чагнан, толгойдоо түгшсэн ганц бодолтойгоор сургуулийнхаа зүгт гүйх Жисон өөрийнхөө урд тайвнаар алхах хоёр хөвгүүнийг араас нь харж, ойртох тусам дүрсээр нь таниад яг дэргэд нь ирэхдээ амьсгаадсан чанга дуугаар асууна- Хөөе, юугаа хийгээд байгаа юм бэ? Хоцорлоо шдээ.
Хёнжин, Чангбин хоёр зэрэгцэн, ахмад хөвгүүн дүүгийнхээ мөрөөр гараа давуулаад тэвэрчихсэн санаа зовж, сандарсны ямар ч шинжгүй түүнийг дээрээс нь доош гүйлгэж харснаа зүсрэн шиврэх өглөөний бороонд дундаа барьж явсан шүхрээ хуваалцах гэж багахан дөхүүлэхдээ
- Угаасаа хоцорчихсон гэх юм гэнэ.
Ингэж хэлсэн нь нэг ангид сурдаг Хёнжин байх бөгөөд Жисоныг түүнрүү бараг л ууртай хараад
- Юугаа яриад байгаа юм бэ? Эхний цаг ангийн багш шдээ галзуу амьтан минь хэмээн чарлалаа.
- Новш гэж.
Өндөр, туранхай урт биетэй хөвгүүний сандран хөдлөх нь инээдтэй агаад атгаж байсан шүхрээ бариад Жисоныг даган гүйх гэснээ буцаж Чангбин ахдаа шүхрээ үлдээгээд явах ажээ.
- Хичээл тараад уулзъя,
Ахмад хөвгүүн тэднийг шоолсоор үлдэхдээ араас нь ийн хэлж, Хёнжин ч толгой дохиод далласаар цааш гүйх зуурт Жисон амандаа бувтнана
- Үерхдэг юм уу хаашаа юм.
Хоёр хөвгүүнийг хамаг хурднаараа гүйсэн ч хонх дуугарсны дараа ангидаа хоцрон явж очиход ангид нь зөвхөн багшийнх нь чанга, уцаартай яриа дүүрч байх агаад сурагчид бүгд дор бүрнээ урдхаа харж, ер тэр хоёрыг сүүлдэж ирснийг анзаарах сөхөөтэй амьтан нэг ч үгүй байлаа.
Хёнжин Жисон хоёр гайхсан харц солилцсоор бөхтийн арын хаалгаар ангируугаа явж орохдоо Сынгмины ширээний хажууд ирж, нэг нь түүний урд суудалд, нөгөө нь ард нь хөвгүүнийг голдоо хийн суухдаа хэзээ ч хичээлдээ хоцорч үзээгүй гэдэгт нь бат итгэдэг найзаасаа нэг нь эргэж харан нөгөө нь урагш сунаад юу болоод байгааг шивнэн асууна.
Хариуд нь Сынгмин ердөө л зүгээр байхыг сануулан гараа татаад хувиралгүй царайгаар чигээрээ хараад суучхав. Гэхдээ хэн хэнийх нь тэр даруй ажигласан зүйл бол Сынгмин яахын аргагүй ямар нэг зүйл үнэхээр их бухимдсан байлаа.
- Би танарт хэдэн удаа хэлэх ёстой вэ? Чихнээс хонх уяхгүй байж болохгүй нь уу?
Эрэгтэй багшийн муухай чарлаан сурагчдын чихийг хорсгож, эхний цаг дуусан дуустал ямар ч учир шалтгаан хэлэлгүйгээр зөвхөн харааж бас загнахыг л маш чадварлагаар хийсэн багш хонх дуугарахтай зэрэгцэн гарахад бүгд л ширээгээ дэрлэн сая нэг амьсгал авах шиг болж чих нь амарна.
ESTÁS LEYENDO
Үнэний дуулал(ДУУССАН)
FanficНэг дугуйлангийн дотно нөхөрлөх хэсэг хөвгүүд удахгүй болох тэмцээнд шаргуй бэлдэж байтал гэнэт л тэдний нэг нь сургуулиасаа гарч, найзууддаа ч хэл өгөлгүй ганц хуурцаг үлдээгээд алга болно. Элгэмсэг дотно түүний хоолой сүүлчийн үгсээ хэлснийхээ ара...