Зэрэгцэн алхах хоёр хөвгүүн, нэг нь тасралтгүй юу ч юм ярьж нөгөө нь сонсоогүй юм шигээ чигээрээ замруугаа харах хэрнээ найзынхаа үглэлт бухимдал хоёрын дундуурх яриаг чимээгүй чагнан явна.- ..өөрийгөө бүр их юманд бодчихсон. Ликсын талд орж байгаагаа ахын үүрэг энэ тэр гэж бодоод явж байгаа байх даа. Өмнө нь бас яасныг санаж байна уу? Тэр өдөр гэнэт намайг барьж аваад болиулах гээд. Хэн түүнийг надад хүрч болно гэсэн юм? Бүр дүрдээ орчихсон. Гэнэт л ах шиг загнаж гэнэ..Зохихгүй байна аа, И Мину. Огтхон ч зохихгүй байна!
- Юу вэ? Чи Мину ахыг ярьсаар л байгаа юм уу?
Сынгмин найзыгаа ийн цаашлуулахад түүнийг нь ойлгоогүй Жисон нүдээ жижгэрүүлэн чимээгүй болж, тэгтэл хөвгүүн үргэлжлүүлэн
- Тийм л их дургүй юм бол, зүгээр л тоохоо больчхооч. Сайн болчхоод тэрийгээ мэдэхгүй байгаа өсвөр насны охин шиг л байнга яриад явах юм.
Эцэст нь найзынх нь шоглоом толгойг нь дэлсэн орж ирэхэд Жисон Сынгмогийн толгойг сугандаа хавчуулан, тэд замынхаа голд ноцолдож эхлэх агаад удалгүй инээлдсээр урагшлан явж Сынгмин ч зэвүүн үгсийнхээ горонд баахан гижигдүүлж аваад бууж өгчээ.
- Вүжин ахыг явсны дараа, мэдээж тэр үүргээ ухамсарлаж л байгаа байх. Би үүнд тэгтлээ гайхахгүй байна.
- Үүргээ ч хат даа. Ямартай ч би лав. Хэн ч байсан, Ликс байна уу, Хёнжин байна уу хамаагүй Чан ахын эсрэг зогсвол үзэн ядаад байх зүйлчгүй тэмцэх байх. Ердөө л, би үргэлж ахын тал байсан болохоор тэр. Ямар гээгчийн
- новш гэж. Гүйцгээе.
Сурагчид өөр өөрсдийн замаа хөөн салах автобусны буудлын зүг ярилцсаар явтал, тэнгэрээс гэнэт л аадар асгаж, хоёр хөвгүүн гараараа шүхэр хийн гүйлдсээр ойрхон саравч олж хоргодоцгоолоо. Гэнэт л асгарсан бороо, гэнэт л эргээд намдах учиртайг мэдэх тул түрдээ тэндээ үлдэхээр шийдэцгээгээд, тэднийг л хүлээж байсан аятай хоосон модон сандлууд дээр ч суулгүй саравчны нэг талд, хоорондоо жаахан зайтай зогсоод бороо орж дуусахыг хүлээж, хэн хэн нь борооны дууг чагнаад чимээгүй байтал
- Чи хэлж чадаж байгаа байх нээ?
Жисон, хөлрүүгээ доош хараад ийн асуухад Сынгмин түүнрүү толгойгоо эргүүлэн
- Юу?
- Би чадахгүй байгаа. Чадах ч үгүй байх. Үнэндээ, Ликсд дургүй минь хүрч байгаа шалтгааны нэг энэ биз. Би уучилж чадахгүй юм билээ. Өрөвдөж, ойлгож өгч чадах ч уучилж л чадахгүй бололтой.
ESTÁS LEYENDO
Үнэний дуулал(ДУУССАН)
FanficНэг дугуйлангийн дотно нөхөрлөх хэсэг хөвгүүд удахгүй болох тэмцээнд шаргуй бэлдэж байтал гэнэт л тэдний нэг нь сургуулиасаа гарч, найзууддаа ч хэл өгөлгүй ганц хуурцаг үлдээгээд алга болно. Элгэмсэг дотно түүний хоолой сүүлчийн үгсээ хэлснийхээ ара...