Дэндүү бяцхан
Дэндүү хөөрхөн жаал
Хөөх хараач, бүгд түүнийг өхөөрдөж байна
Алив үзээч, цөмөөрөө түүнийг хайрлаж байна
Яасан дэггүй жаал вэ?
Хичнээн хөөрхөн инээмсэглээд
Хачин муухай үгсийг хэнэггүй цоллоно вэ?
Ээж чинь чамд болохгүй гэж хэлээгүй хэрэг үү?
Муу жаалыг шийтгэх хэрэгтэй,
Өнөөдөр үнэнийг мэдсэн цагт
Маргааш үхсэн ч харамсах зүйлгүй
Дэндүү бяцхан
Дэндүү хөөрхөн жаал
Хөөх хараач, бүгд түүнийг өхөөрдөж байна
Алив үзээч, цөмөөрөө түүнийг хайрлаж байна..
Ангид энэ л дуу эгшиглэж, дахиад л тэр үгс давтагдах тай зэрэгцэн уншиж суусан ном минь төгсгөлийн хуудас дээрээ ирлээ.
"Тэртээ тэргүй бүгдийг хаа нэгтээгээс харж байгаа. Харж л байх учиртай.."
Аль сарын өмнө эхлүүлсэн дууны үгийг гүйцээж бичих гээд санаа авч, хэтэрхий төвлөрснөө ч бас сатааруулах гээд уншсан хэрнэ нөлөөнд нь болоод толгой улам л эргэчих шиг болоход би урдах ширээгээ дэрлэн суулаа.
".. хэлж чадаагүй Үжин байна аа. Их гайхсан биз дээ? Үнэндээ надад уучлаарай гэж хэлэх зориг алга. Магадгүй арай эрт, бүх зүйл дордохоос өмнө хэлсэн бол арай өөр байх байсан байх, тийм үү?
Бие зарсхийлгэм аймшгийн кинон дээр гардаг шиг эргээд бидэнд хачин учирлаар олдсон энэ хуурцгийг бэлтгэл хийхээр цуглахдаа тоглуулдаг болчихжээ. Эхэндээ эвгүй санагдаад сонсож чаддаггүй байсан ч сонсох тусам дасаад, дахин дахин тоглуулаад л баймаар болох нь энэ дууны шид гэлтэй.
Сургууль даяараа манай дугуйланг л ярьдаг байсан нь нэгэнт өнгөрч, биднийг хараандаа авч үйлдэл бүрийг минь хянах гэж том дуу тоглуулагчийг минь хүртэл хурааж авсан сургуулийн захиргаа хоёр долоо хоногийн өмнө ажлынхаа өрөөнд амиа хорлосон багшийн хэргийг л дарах гээд сөхөөгүй болсноос хойш бид сэмээрхэн цугалж, ойрын хугацаанд товлогдсон тэмцээнд бэлдэж эхэлсэн юм. Гайхмаар ч гэсэн тэр багшийн өрөөнөөс л энэ хуурцаг олдсон юм шүү дээ, дээр нь манай дугуйлангийн нэр бичээстэй учраас бидэнд эргүүлээд өгчихсөн хэрэг.
"Би ерөөсөө гомдоогүй шүү-
Бичлэг яг энэ хэсэг дээрээ ирээд зогсож, хэн нэгэн дэрлэсэн байсан ширээн дээр минь гараа тавихад толгой өндийлгөвөл Жисон нүд нь байдгаараа гэрэлтсэн амьтан өөдөөс
ESTÁS LEYENDO
Үнэний дуулал(ДУУССАН)
FanficНэг дугуйлангийн дотно нөхөрлөх хэсэг хөвгүүд удахгүй болох тэмцээнд шаргуй бэлдэж байтал гэнэт л тэдний нэг нь сургуулиасаа гарч, найзууддаа ч хэл өгөлгүй ганц хуурцаг үлдээгээд алга болно. Элгэмсэг дотно түүний хоолой сүүлчийн үгсээ хэлснийхээ ара...